Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир монгол залуусын үлгэр дууриал, шүтээн болж чадсан. Тэр хэрээрээрээ цахим хуудсандаа олон мянган дагалдагчтай нэгэн. Түүнийг нэг зураг постлоход л хэдэн мянган лайк дардаг.
Харин түүнийг "Сэнгүр" пивоны рекламанд тоглосонд зарим эцэг эхчүүд бухимдалтай байгаа юм. Учир нь түүнийг даган дууриадаг, шүтэн биширдэг хүүхэд, залуучууд пиво рекламдахыг нь хараад түүнээс ямар үлгэр дууриалал авах вэ. Тэр рекламыг хүүхдээсээ нууж хааж, далдлах гэж хичээх болж байна уу хэмээцгээж байгаа юм. Спортлог залуу Т.Санчир спиртлэг байдлыг дэмжсэн нь ийнхүү зарим нэгнийх нь дургүйцлийг төрүүлээд байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)