Д.Болор: Монгол залуусын стандарт бий болгох ёстой

Шилдэг СЕО бизнесмэнүүд залууст хандан өөрийн амьдралын философио хуваалцахад шинэ үеийнхэн ихэд талархан хүлээж авдаг билээ. Энэ удаад “Скайтел” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болорын ишлэлийг бид онцоллоо. Түүний хувьд бизнесийн салбарт жинхэнэ өрсөлдөөнийг бий болгож чадварлаг баг, хамт олон бүрдүүлэн салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг юм.

Ингээд Д.Болор захирлын онцлох 11 ишлэлийг хүргэж байна. Дашрамд, тэрбээр “Эрдэмт” ТББ-ын Манлайлал сэдэвт өглөөний уулзалтанд оролцохдоо Сингапур Диснейгийн загварыг хэрхэн өөрийн компанидаа хэрэгжүүлж байгаагаа мөн хуваалцсан байна.

1. Манлайлагчид МЭДЭЭЛЛЭЭ бусадтай хуваалцдаг байх ёстой. Тэр хэрээрээ ХАРИУЦЛАГАА ч хуваалцах ёстой.

2. Бусдын даган дуурайх ҮЛГЭР ЖИШЭЭ бай. Манлайлагчид өөрсдөө биеэрээ үлгэр жишээ байх хэрэгтэй.Үглэснээс үлгэрлэ.

3. Хүн болгон ЛИДЕР болохгүй ч гэсэн БАГИЙН САЙН ГИШҮҮН байх ёстой.

4. Солонгосчууд солонгос залуугийн стандарт гэж гаргасан байдаг. Жишээ нь солонгос залуу цэрэгт явсан байх ёстой, боловсролын түвшинтэй байх ёстой, ийм бие бялдартай байх ёстой гэх мэт. Үүн шиг монгол залуусын СТАНДАРТ бий болох ёстой. Тэгж байж зорилготой болно.

5. Монгол хэлээс гадна дор хаяж нэг ГАДААД ХЭЛ эзэмш. Олон хэлтэй болох тусам мэдээлэл авах эх сурвалж чинь нэмэгдэнэ.

6. Залуучууд одооноос л ҮНЭ ЦЭНЭ бий болгох ёстой. Хүмүүс үнэ цэнэ л худалддаг. Таны үнэ цэнийг л бусад газрууд хөлслөнө.

7. Хорин хэдэн нас хамгийн чухал нас тул зөвхөн ХӨДӨЛМӨРЛӨ. Хорин хэдэн насандаа хэр их хөдөлмөрлөснөөс шалтгаалж хожим илүү амжилттай байна.

8. Яг өдийд, одооноос л ЭРҮҮЛ МЭНДдээ анхаар. Залуучууд хамгийн гол нь эрүүл байх ёстой. Мөнхийн ийм залуу, чийрэг, гоёороо байхгүй. Тийм учраас одооноос эхэлж л дасгал сургуулилт хийж, спортоор хичээллэ. Ингэж зөв хэвшүүлж байж нас ахих тусам ЭРҮҮЛ МЭНДЭЭ, гоё сайхнаа хадгалж чадна.

9. СПОРТЛОГ бай. Өөрийнхөө төлөө өдөрт 20-30 минут зарцуул.

10. ХАНДЛАГА хамгийн чухал. Ажилд орох гэж буй хүмүүсийн хандлагыг би хамгийн их чухалчилдаг. Их сургууль төгсөнө гэдэг нь мэдээлэлтэй болно гэсэн үг. Харин мэдлэгтэй бус. Мэдлэгийг бол ажил дээр гарч, ажиллаж байж олж авдаг.

11. УНШДАГ, СУРДАГ цагаа ихэсгэ. Билл Гейтс өглөө болгон 5 цагт босч, 2 цаг орчим шинжлэх ухааны өгүүллэгүүд уншдаг.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025