Х.Тэргэлийн нөхрийг “Shoe`s love”салоны эзэн булаажээ

Өнөөдрийн онцлох контент:

Нэгэн үес “Хувьсал” продакшны уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны киноны жүжигчидтэй  маргаан үүсгээд байсан яруу найрагч Х.Тэргэл өнөөдөр өөрийн цахим хуудаснаа  анхны хайр, анхны амьдралынхаа түүхийг дэлгэрэнгүй бичжээ. Залуу насыг зам дээр хэвтэх нүцгэн мөчир ч сайхан харагдах тийм л гэгээн, сайхнаар төсөөлж, шүлэглэж явсан найрагч бүсгүйн залуу нас ёстой л цахилж яваа гөрөөс шиг иртэй, омголон, үзэсгэлэн төгөлдөр, ялгуухан байсныг үеийнхэн нь одоо хэр нь дурсдаг. Хотод өнөөгийнх шиг олон салон байгаагүй тэр цагт буюу ерээд онд Х.Тэргэл л хувийн үсчинтэй байж, ганган шаавайгаараа гайхуулж явсан гэдэг. Гэтэл нэг л өдөр эр нөхрөөсөө өрх тусгаарлаж, охиноо аван АНУ-ыг чив чимээгүй зорьсон. Чухам тэр өдрүүдийнхээ нууц учгийг өнөөдөр тэр уншигч, фенүүддээ задалсан нь энэ.

Анхны охиных нь эцэг цагдаа нэгэн байсан бөгөөд хос хоёрыг салгасан хэргийн эзэн нь тэдний гэрээр найз нөхөд гэж орж гардаг дотны найз Г.Чимидзаяа гэх эмэгтэй байсныг тэр тун тод онцолжээ.

Тэгвэл Г.Чимэдзаяа нь өдгөө их хотын хаа сайгүй их хөлийн газар дайралдах  “Shoe`s love” салоны эзэн бизнесмэн бүсгүй аж. Тухайн үедээ дотуур хувцасны лангуу ажиллуулахын зэрэгцээ аав ,ээжтэйгээ хамтран хортон шавьж устгах бодисны наймаа эрхэлдэг байсан энэ бүсгүй гэр бүлийн бизнесээ өвлөж авахын зэрэгцээ гутлын салоноор бизнесийнхээ хүрээг тэлжээ.

Ингээд олныг үл нуршин яруу найрагч Х.Тэргэлийн цахим хуудаснаа бичсэн “Алдаа ба залуу нас” бяцхан өгүүллийг бүрэн эхээр нь танд хүргэе. Магад олон олон эмэгтэйчүүдэд сэрүүлэг, санамж болох ч юм билүү. Тэгээд ч амьдралд юу ч тохиолдож болно, гагцхүү үнэнээрээ үлдэх сайхан билээ.

Яруу найрагч Хулганайн Тэргэл нь ийн өгүүлжээ...

АЛДАА БА ЗАЛУУ НАС

Охины минь эцэг цагдаагийн хүн байсан юм. Цагдаагийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан нүдээрээ инээсэн цэвэрхэн бор залуу байлаа. Яг үнэндээ би насаараа шахуу аавынхаа цэргийн ногоон цамцыг угааж, өмд индүүдсээр цэргийн хүнтэй суухаас залхсан байв.

Охины аав анхны эхнэрээс салсан, эхнэр нь охиноо аваад Герман хүнтэй суухаар явсан байсан юм. Багад нь аав нь ээж, хоёр дүүтэй нь хамт орхиод явчихсан, эхнэртээ хаягдаж зовлон үзсэн хүн, дахиж амьдралд алдахгүй байх гэж аминдаа айхтар дүгнэлт хийж, бас цагдаагийн дээдээ онц дүнтэй дүүргэж эдийн засгийн албанд ажиллана, голдуу энгийн хувцас өмсөнө гэхээр нь их л олзуурхан ээж аавтайгаа танилцуулж билээ. Ээж маань анх түүнийг хараад ёстой сайхан хүү байна, чам шиг араншинтай хүнд яг тохирох дуу шуугүй тогтуун хүн байна гэж бөөн магтаал урсгав. Бас жаахан амьдрал нь тийм сайн биш ээ гэж хэлэхэд өмд гутал, эд хөрөнгө харах хэрэггүй, хүнийг нь л харах хэрэгтэй гэж бангадуулав. Харин аав минь энэ хүн чамд хань болохгүй гэж билээ. Тэр үед аавыгаа хачин ихээр үзэн ядсансан. Харин хожим аав минь хүн таних нүдтэй байсан нь тун ч удаагүй батлагдсансан.

За тэгээд 26 нас хүрлээ, хүүхэд чинь оройтлоо бүр болохгүй бол одоо салсан ч яалтай билээ, гараасаа хөтлөх үртэй болж ав гэж ээж минь хэлж билээ. Ээж минь ч аав минь ч аль аль нь үнэн үг хэлсэн гэдэг нь амьдрал туршид минь батлагдаж яваа билээ. Тэр үед ээжийнхээ үгэнд орж охинтойгоо учран золгосон минь энгүй их зол завшаан байв.

За тэгээд охиныхоо аавтай амьдарч хоёр идэхгүй ч хоосон хонохгүй хэрүүл уруул багатай хадмын хаяанд амьдарч байв. Надад хэзээ ч сураагүй нэг зан байдаг юм. Тэр бол хүн харддаггүй, дургүй юм. Би өөрөө ч бас хардуулахыг үзэн яддаг. Зай завсар орж гарахаа хүрвэл хардсан ч, эс хардсан ч гардаг. Хүнд итгэж явах шиг өөртөө болоод өрөөлд ч сайхан зүйл үгүй.

Охины аав Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар төлөөлөгч хийнэ. Сүүлдээ ихэвчлэн оройтож ирдэг болов, бас утсаа биенээсээ үл салгах, шөнө хэдэн цагт ч хамаагүй утас нь дуугарахад год харайн босоод л өөр газар утсаар ярьчихаад дарга дуудаж байна, тусгай ажиллагаатай гэнэ гээд л гараад явах. Би ч итгэх.

Тэр үед би Худалдаа аж үйлдвэрийн танхимд өрөө түрээслэж "Томчууд ба борчууд" нэртэй сонинг яруу найрагч Г.Мөнхцэцэгтэйгээ хамт гаргаж байлаа. Манай гэрт гэр бүлийн баяраар охины эцгийн найзууд хааяа ирэх. Тэдний дотор Чимэдзаяа гэж өндөр, эрүүн дээрээ том хар мэнгэтэй хөх хүүхэн байх. Тухайн үедээ "Х" гэж найз залуутай, дагавар охинтой эмэгтэй байв. Хамтран амьдрагч "Х" гэгч нь манай 33-р сургуулийн манай дүүгийн параллель ангийн хүүхэд байж билээ. Тэр залуу төд удалгүй Швед ч билүү Швейцар ч билүү явсансан.

Сүүлд сураг сонсохноо одоо нөхөр асны төрсөн дүү охинтой гэр бүл болж Англид амьдарч байгаа бөгөөд Чимэдзаяа, нөхөр асан, хамтран амьдрагч байсан залуу маань хүргэн, бэргэн, ах дүүс болсон гэдэг.

Хүний амьдрал гэж үнэхээр хэлж барамгүй баялаг ажгуу. Чимэдзаяа хааяа ажил дээр минь ирэх. Найзаа гээд саймширна. Мөн танай нөхөр өнөө ажилдаа хэр вэ, чи ёстой азтай, сайхан залуутай суусан шүү энтэр гэх ккк. Би гуай нь ч юу ч мэдэхгүй инээгээд хамгаа яриад сууж байх.

Мөн манай ажил дээр Хөвсгөлийн Алтанцэцэг гэж удган ирдэг, бид бас гэмгүй сайхан танилууд болж Чимэдзаяаг ч ирэхэд нь танилцуулав. Хааяа тэд манай ажил дээр цуглахад Чимэдзаяа удган хоёр хоорондоо их л саймширна, тэр үед Чимэдзаяа дотуур хувцасны лангуу ажиллуулж, Эрээн, Бээжин орж гардаг, намайг бодвол нэг экселтэй. Мөн аав ээж хоёр нь багшийн дээдийн хажууд байх амаржих эмнэлгийн дотор хортон шавьж устгах лангуу ажилуулдаг байв. Чимэдзаяа удган хоёр жуумалзаад л, нүдээрээ ирмэлцээд манай Бээжинд байдаг циркчин найз залууг үзээд өг дөө гээд л. Би ч хүний хувийн асуудалд дурлаад байх дургүй учир ажлаа хийгээд л орж гарч байх.

За тэгээд нэг өдөр ээлжийн амралтаа авсан, мөнгөгүй гэж байсан нөхөр асан минь гэнэт найзтайгаа Бээжин явлаа л гэв. Тэр үед бид төмөр замын хавьцаа амьдарч байсан тул охиноо тэврээд гаргаж өгье гэтэл учиргүй дургүйцэв. Мөнгөтэй компанийн захирал найз нь дааж Бээжин үзүүлэх гэж байхад авгай хүүхэд нь вокзал дээр зогсож байх тэнэг гэлээ, би ч за л гэв.

7,14 хоног Бээжин явсан нөхрөө би нь бас саналаа. Ирэхээр нь учиргүй баярлав. Хөөрхий хүнээр даалгаж Бээжин явсан хань асан минь өөртөө нэжгээд хувцас, охиндоо бас ганц хоёр хувцас, үгүй хөөрхий тэр "баян компанийн" захирал найз нь намайг ч марталгүй хоёр ноосон цамц авч өгчээ.

За тэгээд нөхрийн нүд, сэтгэл бүгд миний дэргэд биш өөр газар бэлчиж байх шиг санагддаг болов. Гэртээ ирэлгүй хоёр гурав хоногоор алга болоход гайхаж хайж сурсаар очвол найзындаа цоожлогдсон гэх. Тэр найзынх нь нэг өрөөг Чимэдзаяа хөлсөлж суудаг гэх.

Яг үнэндээ би хэзээ ч тэр хоёрыг хардаж байсангүй. Учир нь үнэндээ өөрийн минь хажууд хаана нь ч хүрэхгүй царай зүсээр гавихгүй тэр хүүхэн бидний дундуур орж яваа, би түүнтэй нөхрөө хуваалцаж, хэрэглэж байгаа гэж даанч нэг хар бууж байсангүй. Нөхрийнхөө машины суудлын завсраас Чимэдзаяагийн цээж зураг, сэвтэй үсний резин олж, хааяа нөхрийн машиныг Чимэдзаяа унаад явж байхад ч бас л санаанд ороогүй билээ.

За тэгээд нэг өдөр бараг хэрэлддэггүй бид хоёр хэрэлдэв. Ажилдаа гарахынх нь өмнөхөн ингэж байхаар салъя гэтэл, тэгье гэж хэлчихээд гараад явчихав. Би ажилдаа очсоных нь дараахан залгаж Чи салъя гэж уурандаа хэлсэн үү, эсвэл хэлье гэж хэлсэн үү гэж асуухад хэлье гэж хэлсэн гэв. За тэгвэл би чамайг ирэхэд салчихсан байх болноо гэж хэлээд утсаа салгав.

Ингээд л би Мөнгөнцэцэгийнхээ нөхөр улсын начин Шархүүгийн Лхагвасүрэнгийн зил 130 машин дээр хэдэн тавилгаа, охиноо бас нөхөр асны үеэл дүүг хамт аваад салан одсонсон.

Чимэдзаяа над руу утасдаж санаа тавина, энд ч сайн лам байна найз минь гээд дагуулж явах, дараа нь яагаад ч юм бэ нөхөр минь намайг ламд очсоныг мэдчихсэн хөөрхий чи ламдаад гүйж яваа гэл үү гэж тавлах! Ингэсэн ч би гэж тэнэг Чимэдзаяа нөхөртэй минь явж намайг тохуурхаж даапаалж шоолж байсныг бас л мэдээгүй юм. Би охиноо аваад хадмын гэрээс гараад явахад арван нэгэн сарын зэвэргэн салхи үлээж байсан үе таарсан. Чимэдзаяа намайг учиргүй өрөвдөж охинд минь өөрийнхөө охины өмсөж байсан хуучин эрээн шубыг биднийг харж үзэн бэлэглэв. Би ч үнэндээ Чимэдзаяад их баярлаж байлаа. Учир нь би нөхрөөс салсан тэр үед сонин минь гарахаа байчихсан, хүмүүс борлуулагчид мөнгийг минь өгөхгүй, би тогтсон ажилгүй, үнэхээр хэцүү үе байлаа.

ЗУРГААН САРЫН ДАРАА.....

Би хотын намын хороонд ажиллаж байлаа. Нэг өдөр ангийн найз яруу найрагч Хөтлөөр овоглогддог Банзрагчын Энхтуяа бид хоёр монгол зоогийн газар хоол идэж суув. Гэтэл гаднаас охины эцэг найзуудтайгаа хамт, уранхай жинс, углааш угласан Чимэдзаяагийн гараас хөтөлчихсөн тэд хэзээний халуун хайртууд мэт харагдана. Үнэндээ би нүдэндээ итгэсэнгүй ээ. Очиж очиж Чимэдзаяа..... Би арай гэж хөл дээрээ тогтож тэдэн дээр гүйж очоод
 

Өө, хөөрхий дөө гэж чи, энүүгээр намайг, охиноо сольсон юм биз дээ, чамд би гоёдож байжээ, за, за Хар Чээгий (найзуудынх нь хочилдог нэр нь) чи байсан юм биз дээ, за за хоолоо идэцгээ гэхэд Чимэдзаяа доошоо шатаар пижигнэтэл гүйв.

Би нөхөр асандаа хүүе хайртынхаа араас гүйж үз дээ гэж хэлээд эргэхэд нүд минь нулимсаар дүүрч, бүрэлзэж яаж сууж байсан сандлаа эргэн олж сууснаа ч санадаггүй юм.

Бидний амьдралыг салж, салгасан гэж биш охинд минь хүүхдийнхээ багадсан хувцсыг өгч, намайг ламаар авч явж тохуурхаж, доромжилж, тавлаж байсанд нь би асар ихээр гомдож билээ.

Гэхдээ би тэдэнд хэзээ ч салахгүй амьдрах ерөөл өргөсөнсөн. Тэр хүмүүс үнэхээр бие биедээ хайртай, дуртай болсон бол би хүний хайр сэтгэлийн асуудалд хэзээд хүндэтгэлтэй хандахыг хүсдэг.

Тэгээд ч жинхэнэ эмэгтэй хэзээ ч сэтгэлгүй хоосон бие тэвэрч хэвтдэггүй юм. Жинхэнэ эмэгтэй хэзээ ч нөхрийн нөхцсөн хүүхнийг зодож, гутааж доромжилж өөрийгөө доош оруулдаггүй юм.

Тийм ээ охины минь аав болохоор би тэр хүнд, тэр хүний хань ижил болохоор нь Чимэдзаяа чамд сайн сайхныг хүснэм. Тэнгэр бүгдийг хардаг. Тэнгэрийн дор үнэн амьдрах сайхаан.

Хэзээ ч төрсөн охиноо харж үзэж, Америкт бүр Чикагод хаяанд минь ирчихээд буцахдаа ч охиноо сайн байна уу гэж асуулгүй буцдаг охины минь аав чи, дагавар болон одоо өөрсдийн дундаасаа гарсан охиндоо сайн аав, сайн хань байгаарай. Хүний нэг өөрийн 3 өөр ээжийн охид, нийт 4 охины эцэг нэртэй, миний анхны хань, хайрт охины минь эцэг байсан чамайг бурхан өршөөг.

Чимэдзаяа чамайг охиныг минь ааваас нь, намайг нөхрөөс салгасанд хэзээ ч буруутгадаггүй, харин ч магадгүй би 11 жил ганцаар өрх толгойлсон ээж байж зүтгэж, охиноо гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж өнөөдрийн амьдралдаа хүрч чадсандаа баярлаж явдаг ч, басамжлал, доромжлолыг чинь харин өршөөн нигүүлсэх гэж хичээж л явнаа.

Хүний араншин гэж янз янзаар асгардаг ажгуу. Хүний амьдралын учрал тохиолыг хэн ч үл мэдэх.

Тиймээс би охиндоо хожмын өдөр амьдралд тань хэн нэгэн эмэгтэй орж ирвэл бүү буруутгаж үзэн яд. Харин чамайг тавлан доромжилж байвал түүнд л хариуг барь. Тэр хариу бол хэдий чинээ сайн, сайхан, гэрэлтэж гийх тусам чинь чи хэдийн аз жаргалын эдлэнд залагдсан хатан хаан мэт сэтгэлийн жавхаа жаргалыг амсах болно гэж сургадаг аа. Учир нь цаг хугацаа гэж гадна, дотногүй бүхний ганц шалгуур хэн нь зөв сайхан амьдарч буйг харуулаад өгдөг жамтай билээ л.

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2009 Чикаго хот.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (121)

  • Зочин
    Энэ хоёр хүүхэн хоёулаа таалагдсангүй ээ. Гээндээ ч бий. Гоондоо ч бий гэгчээр гэмгүй, халамжтай, сайн хань, сайхан ээжийг эр хүн хаяж явдаггүй юм. Нөгөө хүүхэн ч бүр хүн тоодоггүй улайрсан хүүхэн хамаг аргаа хэрэглэж дээ зайлуул. Ижилдээ ижил годилууд л байна. Эр нөхөр гуайг бол бүр ярихаа больё. Тэргэл нас нэлээх явсан хойно гэрлэжээ дээ. Өөрөө тэр замаараа явж ханьтай эрийг салгаж суусан юм биш үү?Жаргалтай бүсгүйн үнэр алга л байна даa энэ бичсэнд нь.
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин
    хэхэ тэр олон жилийн өмнөх явдлыг өдий насандаа ингэж давсалж хачирлаж алдаатай бичихээсээ ичдэггүй юм байхдаа. Тэргэл балай явдалтай юм л байсан ш дээ. сэтгэц бол хэвийн биш байна өө.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Ger bul salgaj shine nuhurtei bolchihoo yamar ichihgui hutsdag awgai we ene Tergel gej
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    yostoi unen de olon banzal tuuhiig ni medeh yum bn. Yamar azgui er Tergeltei suuj dewsger bolson awgai tewreh bol do
    2015 оны 09 сарын 30
  • Зочин
    Нөхөргүй хүүхэн бандитайгаа явна уу,өвгөнтэй явалдана уу хүний дур ш дээ кк.Тэогэлийг тэрэнтэй сууж хүүхэд цувуулж, салж нийллээ гнж сонсоо ч үгүй .бүр ядах гэж
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Joohon bandi nartai Chicagod yawaldaad ariuhan tsaraisan aguu Nairagch Tergel mon uu, Yostoi ineedtei huuhen shu
    2015 оны 09 сарын 30
  • Зочин
    Tergel neeree chi ch iluu garah bulaitai hvn shv. Shar semjit Tergel awgai
    2015 оны 09 сарын 30
  • Зочин
    shuleg yer ni hunii amidrald yamar heregtei yumb. er hun saihan ugzug, tachaangui busguiruu l yawna. Hajuudahdaa zugtmaar amidruulsan asuudlaa uuruusuu l ol. Tergel guai. Jaahan bandi nartai yaaj baisan shinehen tuuhiig chin delgene shu
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Шившиг шившиг хар авгай
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    hen omhii unertei huuhenii hajuud nasaa eleey gej bodohiin
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • buya
    Ungursniig ul bolgoj irj buigaa zul bolgomoor ym.Tergel guai us xonzon ixtei nexel xatuu xuuxen ymaa daa er ni bichij baa zuiliig xaya xalit xar bxad. Ene nasand uxaantai bx xeregtei jaaxan oxin shig zan nas namba 2 t chini ul zoxij bna xuuxen minee.Xumuusiin anxaarliig cxan yruu nairagaaraa tatval zugeer bnaa....
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Unshigch
    ali olon jiliiin ungursun balarsan amidralaa heruul bolgood ingeed soliotoi um shig hun amitnii hel amnii zugaa bolgood baigaa Tergel nairagch bas ih sonin sanagdaj baina, tiim l ih uhaantai, hani ijildee ger buldee hairtai bol iim balai um bicheed suuj baihuu? Denduu bi bi gesen uzeltei, PR hiideg hun shig sanagdlaa. Hunii amidrald yu ch tohioldoj bolno, uuriiguu uugui undug shig bichihee bolimoor uma, t
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочко
    Эр хуний буруу. Эхнэр хуухдээ мартаж унждаг улаандаа ухаанаа мэдуулчихээд эцэс суулд нь хуучин, шинэ эхнэр хуухдуудээ хэл ам хараал ереелеер гэдсийг нь цатгаж байдаг юм. Ер нь хаясан бол хаяж, хаягдсан бол хаягдаж чадаж байх хэрэгтэй. Шал пал шал пал гээл. Эрчуудээс их юм болноо авгай нараа! Хун чамаас явсан л бол хажуудаа байлгах гэж хэрэггуй харин хуухдуудээ хамт есгелцех хэрэгтэй
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин
    ataarhal chamaig chavgantsaas dor bolgoj bna daa hoorhii yaduu amitan evii vii
    2015 оны 09 сарын 28
  • Зочин
    Тэргэлд баярлалаа. Чөтгөр найз хоёроо ялгаж сурах хэрэгтэйг ухааруулсанд. Хөөрхөн бас ухаантай яруу найрагч, алдар нэр бүх юмтай гоё хүүхэн Тэргэл
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • muuhai
    ene chimedzaya gej yamar muuhai tsarai muutai avgai ve. hunii nuhur bulaah baitugai hun bultaad yavmaar huuhen bna kkkkkkk
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Bi
    Gadaad yamni eruu Tsend ayush gej haltar huuhen bas ene huuhnii iher huvilbar
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Minii amidrald bas yag iim yum bolj bailaa . Gehdee bi 3huutei bsiin . Bas l khuukhduudee avaad tsagaachlakh shiidver gargaad huu nartaiga hunii ntgiig zorij bilee . Muu yym hii bgaagi uchraas zam mine dardan bailaa . Harin ingeed yavsan hun n heleh helehgui ugeer doromjluulj buruutan boldiin bilee . Tanid az jargal husie buhni ard garch chadsand n bayar hurgie .
    2015 оны 09 сарын 28
  • tuna
    Naad xar xuuxen chini biyenii yumaa uulgaa
    2015 оны 09 сарын 28
  • bbebe
    Xaltar yumnuud xaltartaigaa l suun a sh dee xaxaxax
    2015 оны 09 сарын 28
  • zochin
    ene Tergel tsuutai banzal huuhenshde uuruu olon hunii amidraliig samarchaad neeree hutsahiimaa dandaa l heruul bichij baihiin bichsen zuiliin unshihaar buuljis hurmeer
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      yostoi unen de olon banzal tuuhiig ni medeh yum bn. Yamar azgui er Tergeltei suuj dewsger bolson awgai tewreh bol do
      2015 оны 09 сарын 30
  • sara
    Bi mash olon jil Tergeliig medne ...daichin setgeliin xattai emegtei bitgii ta nar ataarx
    2015 оны 09 сарын 28
  • sain unshaach
    ene door bichsen kommentuudig ni haraad bhad tergeliig muulahdaa dandaal setgeciin uwchtei geed baih yum neg hun l ingej bicheed bgan bishuu.aygui bol nuguu har cheegii ni tesehgui ynz ynziin nereer orj ired bga bhda chaawaas
    2015 оны 06 сарын 14 | Хариулах
  • sain unshaach
    ene door bichsen kommentuudig ni haraad bhad tergeliig muulahdaa dandaal setgeciin uwchtei geed baih yum neg hun l ingej bicheed bgan bishuu.aygui bol nuguu har cheegii ni tesehgui ynz ynziin nereer orj ired bga bhda chaawaas
    2015 оны 06 сарын 14 | Хариулах
  • sain unshaach
    ene door bichsen kommentuudig ni haraad bhad tergeliig muulahdaa dandaal setgeciin uwchtei geed baih yum neg hun l ingej bicheed bgan bishuu.aygui bol nuguu har cheegii ni tesehgui ynz ynziin nereer orj ired bga bhda chaawaas
    2015 оны 06 сарын 14 | Хариулах
  • Er
    Erchvvde bolgomjtoi bgarai tiim hooson saw vu vu ch hvvhen hamgin buzar er hvnig hiimorigvi bolgodog vumda
    2015 оны 05 сарын 02
  • Too
    Tiim shde gexde hvvhed gargaj chadaxgvi buzarasa bolood shiitgvsen neg saw undguwchhvi buzar hvvhen hvni amidral vimvvlched guliichud yawaad bgan udaxgvi shiwshige hutganaa ter zawaan umxii gesen vu vu ch vgvi uchir bulchirhai ni ajillaxgvi uchir higshirch umxii hii ylgardag gesen
    2015 оны 05 сарын 02
  • Tii
    Estoi hvn tooxgvi boloxor har tsaraitai ysan hedreg ynxanud hvni huxur gerte orognuulj hen ch bish bolgoson tvvx udaxgvi medeelnee
    2015 оны 05 сарын 02
  • Moo
    Nowshnuud
    2015 оны 05 сарын 02
  • Hg
    Bitgi ataarhaad hutsaad bai Chaddag v bol nere bicheed heleech chi
    2015 оны 05 сарын 02
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025