Монголын кино урлагт аль хэдийн өөрийн гэсэн дүрүүдээр олонд танигдсан бүсгүй бол Б.Навчаа. Эршүүд, хэнэггүй, сонин, содон дүрийг бүтээж үзэгчдийн таашаалыг хүртэж байдаг. Тэрбээр жүжиглэхээс гадна найруулагч, продюсерын ажлыг чамгүй сайн гүйцэтгэдэг.

Түүний продюсерлэсэн “Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18”, “Ларьдма” зэрэг киног үзэгчдийн таашаалд нийцэж чадварлаг уран бүтээлч болохоо харуулаад авсан. Харин одоогоор дэлгэцийн урлагаас түр хөндийрч, хошин урлагт хүч сорьж яваа. Б.Навчаа фейсбүүкийн идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Түүний пейж хуудас одоогоор 41 мянган лайктай бөгөөд цахим ертөнцөд багагүй нөлөөтэй нэгэн болох нь харагдаж байгаа юм. Мөн хүүхэд залуус жүжигчин Б.Навчааг фейсбүүкийн од хэмээжээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)