УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ анх удаа кино дэлгэцэнд инээдмийн дүр бүтээлээ. “Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох “Анчид” киноны гол дүрд дуучин П.Баярцэнгэлийн хамт тоглосон юм.
Жүжигчин С.Болд-Эрдэнэ энэхүү инээдмийн дүрээрээ бүсгүйчүүдийг хэрхэн “агнадаг” болохыг үзэгчид олон янзаар үнэлж дүгнэж буй. Зарим нь түүнийг инээдмийн жанрт орж доошоо орлоо гэж байсан бол зарим нь хөгжилтэй сайхан дүр бүтээжээ хэмээж байгаа юм. Ямартаа ч тэрбээр драмын чиглэлийн кино, жүжиг зэргээс гадна тайзны бүтээлд хэд хэдэн удаа инээдмийн дүр бүтээж байсан. Харин бүсгүйчүүдийг хэр ангуучилдаг болохыг үзэгчид дүгнэх биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна