Үхэр жилтэн нь тэвчээртэй, дуугүй, удаан төлөв төвшин, нямбай, даруу, томоотой, хатуу эрэмбэтэй. Түүний энгийн гадаад төрхний цаана өвөрмөц, гоц ухаан байдаг. Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авьяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Энэ жилд төрсөн хүмүүсийн ихэнх нь хэт шүтлэгтэй шашин бүлэглэлийн хүмүүс үндэсний дээрэнгүй үзэлтэнгүүд мөн хуурмаг сүсэгтэнгүүд байдаг. Тиймээс түүнд ихэвчлэн дургүй байдаг, түүнийг шүүмжлэн хэлэлцдэг. Түүний тайван гадаад байдал нв хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ хурдан зантай хүн юм. Уур хилэнд автах нь ховор харин автвал аймшигтай !

Энэ үед нь эсэргүүцэх, зөрчих хэрэггүй маш аюултай байдаг. Эхэлсэн ажил нь нурсаныг ч тэсвэрлэхгүй хүртлээ зөрүүд харин замд дээр нь байгаа хүнийг л өрөвдмөөр. Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр шинэчлэлд дургүй учир нь үүнээс болж тэнцвэрээ болон сэтгэлийн тайван байдлаа алддаг. Урлаг, моодонд оруулсан хэт орчин үеийн зүйлсийг шүүмжилдэг хүмүүсийн нэг. Иймэрхүү зүйлсийг гэр бүлдээ нэвтрэн оруулахыг зөвшөөрөхгүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг тэмүүлнэ. Тэр маш их ажилсаг, өөрийн гэр бүлд сайн сайхныг авчирна. Ер нь өөрийн ажил гэж түүнд байдаг.

Биеийн хүчний ч, оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй - үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хүн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. “гэр бүлийн усан онгоцыг” тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно харин түүнээс зориг, урам сэтгэмж хүлээсний хэрэггүй. Эргэн тойрныхоо хүмүүст ойлгоддоггүй хүн. Их зөрүүд. Гэхдээ тэр гэр бүл, гэртээ хайртай, хүүхдүүдээрээ бахархдаг. Гэр бүлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа тулгадаг, аргалж харьцаж чаддаггүй, учир нь тэр гэрийн эзэн тиймээс өөрийн эрх мэдлээ харуулах шаардлагатай гэж үздэг.

Тэр ерөөсөө ч романтик хүн биш. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй байж л чаддаг. Хайр дурлалын сээтгэнүүр явдлыг үзэн явдаг. Амьдралд материалист ёсоор хандах нь түүний хувьд олон асуудлуудын эх үүсвэр болж байдаг тэр дундаа эхнэр нөхрийн. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал өөрөө ч үнэнч, гэвч түүний энэ чанар нь хангалттай үнэлэгдээгүй.
Хүүхэд залуу насанд нь онцгой үйл тохиодоггүй. Амьдралын хоёрдугаар үед гэр бүлтэй холбоотой асуудалтай тулгарна. Үхрийн талаас романтик бус болон тоомсоргүй зан гарах учраас сонгосон хүн нь уйдаж, гэр бүлээс гадуур романтик явдал хайх болно. Энэ үед зан байдлаа өөрчлөхгүй бол гэр бүлээ алдахад хүргэнэ. Гэрсэг ба хөдөлмөрч үхэр өөрийн ба бусдын бодол санал нь ялгаатайг ойлгож чаддаггүй. Амьдралын гуравдугаар үед их том хөгшин насандаа тайван амьдрах болно. Өвөл төрсөн үхэр зун төрсөн үхрээсээ илүү аз жаргалтай учир нь ажил бага байна. Зун төрсөн нь амьсгаа авахгүйгээр ажиллах болно.

Хоорондын харилцаа
Үхэр Тахиатай тохирно. Учир нь үхэр түүнийг гялалзахад нь зөвшөөрнө. Хоёулаа хуучинсаг үзэлтэй тул бие биеэ сайн ойлгоно. Хулганатай ч сайхан харьцаатай байна. Дурласан хулгана үхэн үхтлээ түүнд үнэнч байна. Могой нь түүнд үнэнч биш байх ч үүнийгээ нууж чадна. Тэгээд ч түүнийг орхихгүй. Гэсэн хэдий ч хоорондоо эв найргүй байна. Үхэр хоньтой болгоомжтой байх хэрэгтэй, учир нь хонь хөнгөмсөг, олон ааштай, хувирамтгай зангаасаа болж хоорондын харьцааг сүйрэлд хүргэнэ.
Үхэр ерөөсөө бартай холбогдож болохгүй. Эдгээр 2-ын тэмцэл салалтаар дуусна. Илүү хүчтэй Үхэр нь барыгаа устгах хүртэл нь дарамтлана. Ээж нь үхэр хүүхэд нь бар бол хэзээ ч харилцан ойлголцож чадахгүй тиймээс бар-хүүхэд ээж аавынхаа гэрийг орхих ёстой болдог.
Эх сурвалж: Н.Соёлмаа "Чи хэн бэ?"- номноос
Сэтгэгдэл байхгүй байна