Олон нийтийн сүлжээгээр цэнхэр үст хэмээн алдаршсан “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор энэ сарын эхээр хойт туйлыг зорьсон билээ. Тэрээр өнгөрсөн оны сүүлчээр хойт туйлд болох “Fjallraven polar 2015” олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ социол медиагаар дамжуулан олж авсан.

Тэгвэл Э.Цэрэндолгор өчигдөр Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсаар, бариандаа амжилттай орж ирсэн байна. Туйлын тэсгэм хүйтэн, халтиргаа гулгаат замаар аялдаг эл тэмцээнд нийт 20 оролцогч ганцаарчилсан нохой чарганы аяллаар өрсөлдсөн юм. Аялал Норвегоос эхлээд Шведэд өндөрлөсөн бөгөөд таван өдрийн турш 300 км замыг нохой чаргаар туулсан байна.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа аяллын сонин хачнаа цухас дэлгэж, тэсгэм хүйтэн усанд орж буй зураг, барианд хүрэлцэн ирсэн алтан мөчүүдийнхээ зургуудыг нийтэлж “Тийм ээ. Бид чадлаа” хэмээн бичжээ.
Дашрамд сонирхуулахад, тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс гурван оролцогч тусгайлан сонгож, аяллын сонин хачныг дэлгэн харуулсан нэвтрүүлгийн зураг авалт хийсэн байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)