
“Эмэгтэй хүн үргэлж гоё байхгүй бол эр хүн шуурга шиг хийсчихдэг” гэж ярьдаг зураач С.Саранцацралт гаднаа ч дотроо ч байнга хувьсаж байдаг хүн. Түүнийг чухам хэзээ, ямар хэв маягаар олны өмнө гарч ирэхийг таашгүй гэх үү дээ. Ийм эхнэртэй байхад мэдээж ямар эр хүн шуурга шиг хийсэж амжих билээ. Өглөө сэрэх бүртээ л ямар шинэ содон зүйл олж харах бол гэж бодно биз дээ. Хоёр охин нь хэдийнэ ээж болох, гэрлэж бараалах насанд хүрсэн ч “Хэзээ ч хүүхэд гаргаж ээжийгээ эмээ болгохгүй” хэмээн бараг цусан тангараг өргөх нь халаг болсон. Уг нь ч эмээ ч гэсэн загварлаг байвал эмээ шиг харагдахгүй шүү дээ.
Өнгө өнгийн үсээр дэгжирхэх дуртай түүнд энэ удаад хар үс сайхан зохижээ. Тэр өмссөн малгай, барьсан цүнх, ерөнхий стил нь эр хүн байтугай эмэгтэйчүүд алмайран зогтусахаар содон байгаа биз. Хайрт гэргийнхээ хажууд өөрөө ийм содон хувцас өмсчихсөн мэт маадгар зогсох нөхөр нь урт гэзгээ гээж бас нэг имиж бүрдүүлжээ. Тэд олны өмнө цээжээ дэлдэхгүй байсан ч хамгийн загварлаг гэр бүл гэх тодотголд төгс нийцэх эрхмүүд. За тэгээд ээж аав дээрээ охид нь нэмэгдвэл бүр ганган, содны туйл болно гэж мэд.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)