Үргэлж охидуудыг араасаа гүйлгэдэг дэлхийн од гэгдэх залуу дуучин Justin Bieber үзэсгэлэнт дуучин, жүжигчин бүсгүй Selena Gomez хоёрын хайр сэтгэлийн нандин үерхэл нь хэрүүл маргаанаар дуусаж хосууд хоёр тийш болсон нь саяхан.

Харин Selena удалгүй шинэ найз залуугаараа дуучин Zedd-ийг сонгосон билээ. Хосууд үерхээд ердөө гуравхан сар болж байгаа юм аж. Тэд үерхэж байх хугацаандаа хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажилласан. Харин сүүлийн үед тэднийг салсан гэх сенсааци дэгдэж байгаа бөгөөд фенүүд нь Selena-г, Justin-тай буцаад нийлнэ гэсэн горьдлоготой байгаа ажээ. Харин энэ цуурхалын талаар Selena тодорхой мэдэгдэл өгөөгүй ч цуурсан яриа худлаа болохыг тайлбарлажээ. Тэрбээр “Zedd-тэй байхад үнэхээр сайхан байдаг. Би түүний хажууд л чин сэтгэлээсээ инээж чаддаг” хэмээн дуучин бүсгүй ярьсан байна.



Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна