Дэлхийд алдартай япон ароматерапист Монголд ирнэ

Багш НишимураМами нь 2005-2006 онд Австрали болон Индонез улсын Балийн арлуудад гоо сайхан, уламжлалт арга, арома засалчаар суралцаж, цэвэр байгалийн бүтээгдэхүүн болох ногоо, жимсээр гоо сайхны засал, массаж хийх Балийн арлын уламжлалт заслаас суралцаж, гайхамшигт ач тусыг нь мэдрэн Японд нэвтрүүлэхээр Балигийн уламжлалт спа болон сургалтын төв болох “Мами спа”-г нээсэн аж.

Японы Ароматерапигийн Холбооны албан ёсны зөвшөөрөл бүхий Ароматерапистийн нэгдсэн сургалт болох байгалийн охь шимээр сэтгэл дүүрэн амьдрах гэсэн үзэл санаатайгаар “Байгал эхийн увидас, байгаль эхээрээ орших амьдралын хэв маяг” /Naturaltheraphy And Natural Life/ дотоод болон гадаадад зохион явуулж, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, сэтгүүл, хэвлэл мэдээллийн анхааралын төвд орсон. 2008-2011 онд дэлхийн дээд зэрглэлийн тансаг “Резот” зочид буудал, спагаар аялан мэргэжлийн хүний нүдээр үнэлгээ, үзүүлэлт тавьж, нийтлэлүүдийг цувралаар Аялалын сэтгүүлд тавьжээ.

Ингээд 2011 оны 6-р сард арвин их туршлага, мэдлэг чадвартаа үндэслэн “Мами стил” компанийг байгуулж, 2012 онд Индонезийн алдарт “Sejati Spa At Bagus Jati”-д  Япон улсыг төлөөлөх албан ёсны Засалч, зөвлөх /Theraphyst Coordinator/ болон Арома терапигийн сургууль болон янз бүрийн сургалт, үйл ажиллагааг явуулж байна.

Веб хуудас нь http://mamispa.net

550-0015 Япон Осака хот Ниши ку Минами Хориэ 1-14-12 Бланче Хориэ 704

Нишимура Мами аромтерапист нь “Мами балм” хэмээх бүх биеийн тос болон үс, гарын шампунь, Индонезийн эрдэс бодисоор баялаг далайн давсаар ванны анхилуун үнэрт давс зэргийг зохиож, найруулан бүтээсэн.

Ингээд Монголд “Ароматерапи-Анхилуун ургамалын увдис” номын нээлтийг тохиолдуулан 5-сарын 13-17 ны хооронд хүрэлцэн ирэх гэж байна. Энэ үеэр:

- Ароматерапи анхан шатны сургалт
- Детокс массаж өөртөө хийж сурах
- Гоо сайхнаа үргэлж хадгалах амьдралын зөв хэвшил
- Органик, цэвэр байгалийн бүтээгдэхүүний ач тус гэх мэт яриа, ток шоу хийх зэрэг төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Erka
    Za tani luu zalganaa.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Hanna salon
    Uuniig zaaval uzej taniltsana shuu 9906.4263 utsaar medeellee uguuch
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Erka
    Odoogoor haana gedeg ni todorhoi bus baigaa. Tovlogdohoor zarlana. Une tulber tiim unetei bishee. Mash sonirholtoi uchir irj oroltsooroi.
    2015 оны 04 сарын 15
  • zochin
    haan bloh surgalt be une tolbor ni hed be
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
    • Erka
      Odoogoor haana gedeg ni todorhoi bus baigaa. Tovlogdohoor zarlana. Une tulber tiim unetei bishee. Mash sonirholtoi uchir irj oroltsooroi.
      2015 оны 04 сарын 15
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025