“Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн уран сайхны киноны гол дүрийг жүжигчин Н.Намуунцэцэг бүтээжээ. Тэрээр СУИС-д сурахын зэрэгцээ “Монгол модель” агентлагт загвар өмсдөг. Удахгүй БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцахаар явах гэж байгаа аж. Жүжигчний мэргэжлээр суралцах хэдий ч загвараа орхихгүй гэдгээ дуулгасан Н.Намуунцэцэгийг топ модель Д.Пүрэвсүрэнгийн хоёр дахь хувилбар хэмээн загварынхан дүгнэдэг.
Энэ тухайгаа тэрбээр “Топ модель Д.Пүрэвсүрэн эгч шиг загвараар ч, жүжигчнээр ч хослуулж явна гэж боддог. Гэхдээ түүнийг дууриаж байгаа юм биш ээ. Анхнаасаа л надад ийм мөрөөдөл байсан” хэмээсэн байна. Түүнийг Д.Пүрэвсүрэнгийн орыг хэр нэр төртэйгээр авч явахыг харах л үлдлээ.


Эх сурвалж: www.Grandnews.mn
Сэтгэгдэл (6)