
Үерхэж эхлээд гурван жил болсон хосууд хайр сэтгэлийн холбоогоо түр орхиж, тус тусын ажлаа хийнэ хэмээжээ. Энэхүү шийдвэр гаргасан хүн бол үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Emma Stone юм. Чухам яагаад ийм шийдвэр гаргасныг үзэгч фенүүд нь ихэд гайхаж байгаа аж. Хурим хийхээр хүртэл төлөвлөж байсан хосууд гэнэт ийм шийдвэр гаргасан нь тийм ч таатай мэдээ биш байв. Харин хосуудын тухай хүмүүс жиг жуг ярих нь элбэг ч эх сурвалжаар бол “Тэдний салалт албан ёсны салалт биш шүү дээ. Зүгээр л ажил хэргээс болоод хоёр тийш болсон хэрэг” хэмээн мэдэгджээ.


Эх сурвалж: www.grandnews.mn
Л.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)