Katy Perry ихэрээ олов уу?

Халуухан, чадварлаг, авьяаслаг, залуу дуучин Katy Perry-г хэн бүхэн мэдэх биз. Түүнийн дуу бүхнийг даган дуулж, өмсөж зүүсэн хувцсаас нь өгсүүлээд даган дуурайдаг фенүүд ч олон бий. Oлон шүтэн бишрэгчтэй, нэр хүндтэй дуучин гэж хэлүүлдэг дуучин бүсгүй өөртэй нь тун адилхан нэгэн бүсгүйтээ танилцжээ. Алдартнуудтай адилхан хүмүүс харагдах нь их элбэг. Тэр бүсгүй Katy Perry-гийн  хуулбар гэж хэлж болохоор адилхан гэнэ. Francesca Brown гэх жүжигчин өдгөө эмэгтэй 31 настай бөгөөд гадуур явахад нь хүмүүс Katy Perry хэмээн дуудаж андуурдаг гэнэ.

Жүжигчин хүнд хэн нэгний дүрийг гаргахад нилээд хугацаа ордог бол энэ  бүсгүй ч мөн адил олон жилийн хугацаанд дуучин Katy Perry-г анх гарч ирсэнээс нь хойш шүтэж байжээ. Түүнээс хойш өдий хүртэл бүх зүйлээ адилхан харагдуулахыг хичээдэг аж. Тэрээр “Би жүжигчин хүний хувьд Katy Perry шиг болохын тулд маш их судалгаа, харьцуулал хийдэг байсан.” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025