Мэх мэхэндээ

Машин ачих нь ажил аль хэдийнэ бизнес болоод цэцэглэчихсэн байна. Машинаа тавилаа л бол эзнийг нь далд орохыг хүлээн нуугдаж байгаад ачаад явчихдаг онигоо шиг зүйл яригдаж байсан нь үнэний ортой гэдэг нь батлагдсан. Замын хөдөлгөөний дүрмэнд байдаг түр зогсолтын таван минут ч хамаарахгүй байгаа талаар иргэдийн гомдол санал үргэлжилсээр буй. 

Эзэн нь гараад ирсэн ч ум хумгүй ачаад зугтаж байгаад иргэдийн машиныг сэвтээж гэмтээдэг. Бусдын машиныг ачиж бизнес хийдэг тэд сүүлдээ бүр нэг нэгнийхээ машиныг ачиж байх энэхүү дүр зураг цахим ертөнцөд хүчээ аваад байна. Ёстой л  мэх мэхэндээ гэж энэ байх даа хэмээн цахимын идэвхитэй болжморууд жиргэцгээж байна. 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025