
“Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Ц.Байдрагийг урт үсгүйгээр төсөөлхийн аргагүй. Тэрээр урт намирсан үс, зөөлөн өнгө аястай, уянгалаг дуунуудаараа олонд танигдсан. Түүнийг үсээ хэрхэн арчилдаг талаар охид, бүсгүйчүүд ихэд гайхахаас гадна үсээ арчлах зөвөлгөө авахыг хүсдэг гэж болно.
Тэгвэл Ц.Байдрагийн үсээ арчлах нууцаас сонирхвол “үсэндээ гадаадын үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ илүүтэй үндэсний үйлдвэрээ сонгоорой” хэмээн нууцаасаа хуваалцжээ. Ингээд үсээ арчлахыг хүсэж байгаа хэн бүхэн үндэсний үйлдвэрийн шампунийг хэрэглээд нэг үзээд алдах юм байна шүү. Магадгүй Ц.Байдраг шиг ийм сайхан үстэй болох ч юм билүү. Жил бүр үсээ тайруулдаг Ц.Байдраг энэ удаад үсээ тайруулчихсан байхдаа манай зурагчны дуранд өртсөн энэ бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)