Охидын толгойг тасдсан хэрэгтэнг 25 жилээр яллаа

Охидын толгойг тасдаж хэрцгийгээр хөнөөсөн гэх Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноож, 20 жилийг нь гянданд, 5 жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарчээ. Өчигдөр түүнийг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон бөгөөд 91.2.1, 91.2.6, 91.2.16-д заасныг үндэслэн ийнхүү яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Хэргийг нэхэн сануулбал шархадны бааранд үйлчлүүлж байсан хоёр охин нэгэн залуутай танилцаж, улмаар Шархаданд байрлах залуугийн гэрт очсон байдаг. Тэдгээр охид өнгөрсөн оны тавдугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох шар хадны эцэст бусдын гарт амиа алдсан байдалтайгаар олдсон.

Тэднийг хөнөөсөн хэрэгт Б.Идэрзаяа гэх залууг сэжигтнээр татаж баривчлаад байсан билээ. Тэрээр 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар нь чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгийгээр хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Тус дүүргийн Шархадны бааранд үйлчлүүлж байсан хоёр охин нэгэн залуутай танилцаж, улмаар Шархаданд байрлах залуугийн гэрт очсон байдаг. Тэдний дүрс ойролцоох дэлгүүрийн камерт бичигдсэн нь хэрэгтнийг олоход нэмэр болохуйц чухал баримт болсон байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Tsaaziin Yao bhgui huzuugui hunii gai..
    ...tsaaziin yal bh estoi
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin
    buhel buten 2 hun alsan n togtoogdson bhd tsaazaar awaachee
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025