Авьяас гэж алт, толгой гэж нэвтэрхий толь болсон Г.Равдан гавьяат яах аргагүй энэ цагийн ихэмсэг оюунтнуудын нэг. Энэ эрхмээр өгүүллэг туужаа уншуулж, тоглолтоо хөтлүүлж, үнэлэлт дүгнэлт авахыг хүсэгчид урлагийн ертөнцөд даанч олон. Гэвч чамгүй өндөр үнэлгээтэй гавьяат маань хэр баргийн зүйлд хөнгөн хөдлөх нь үгүй.
Их авьяасын сүүдэр гэмээр ааширхуу гавьяатыг шулуун үгтэй, тэрслүү бодолтой нэгэн гэдэг. Ажил уран бүтээл төдийгүй амьдрал дээрээ ч энэ араншингаа нууж чаддаггүй Г.Равдан ноёнтон анхны гэргий, 5 хүүхдийнхээ ээжээс өрх тусгаарлаж, залуу бүсгүйтэй дэр нэгтгэсэн нь Г.Равдан арваннаймттай суулаа хэмээх шуугианыг дэгдээж байв. Үнэн худал нь мэдэгдэхгүй ч тэрхүү “арваннаймтынхаа” дараа дахин өөр бүсгүйтэй ханилсан гэх яриа байдаг. Ямартай ч ааширхуу эрийн гэрийг гийгүүлж, сэтгэлийг дулаацуулж буй одоогийн гэргийг манай зурагчид дуранджээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)