Б.Сараа “Сэхүүн салхи”-луулна

МУГЖ Б.Сарантуяа энэ сарын 20-нд буюу төрсөн өдрөөрөө “Сэхүүн салхи” нэртэй тоглолт хийх гэж байна. Төрсөн өдрөөрөө тоглолт хийх санааг анх Б.Ангирмаа гаргаж байсан бол энэ жилийн хувьд ес дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа аж.

 Тоглолтыг Юнител, Юнивишн, “Эм Си Эс” Кока Кола ивээн тэтгэхээр болжээ. Тэрбээр “Ивээн тэтгэгч нарынхаа мөнгийг би техникийн дэвшилд биш дуучид, бүжигчид, техникийн алба болон арын албаныхандаа зориулна. Уран бүтээлчдэдээ зориулж байгаа учир тоглолт маань чанартай, үзүүштэй, мартагдашгүй байх болно” хэмээн ярьсан байна.

Сүүлийн үед зөвхөн найзуудынхаа хүрээнд бяцхан хэмжээний тоглолт зохион байгуулаад  нам гүмхэн өнгөрөөчихдөг хатагтай энэхүү тоглолтоороо ард түмэнтэйгээ дахин уулзах гэж байгаа нь энэ.  

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Goe duu shuu
    Ter ue Sanaand orchloo
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025