С.Жавхлан “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” халз мэтгэлцээнийхээ нэрийг өөрчлөн "Ёс зүйтэй уулзалт төр түмний халз мэтгэлцээн" нэртэй болгосон. Тэрээр төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаснаа ёс зүйгээ аашилсан хэмээн үзэж “Би өөрөө төрийн ордонд очъё, биднийг ёс зүйтэй хүлээж аваарай” хэмээсэн билээ.
Ийнхүү өнөөдөр 12 цагаас төрийн ордонд орох хүсэлт хүргүүлэхээр хэд хоногийн өмнө гарын үсэг зуруулцгааж байсан. С.Жавхлан товлосон ёсоор яг 12 цагтаа ирсэн боловч одоогийн байдлаар тэднийг төрийн ордонд оруулаагүй байгаа юм. Тэрээр төрийн ордны гадна ахмадуудын хамт жагсаал хийж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)