Аглуугийн адармаат амьдрал

Амьдрал бол хүүрнэж дуусашгүй баян намтартай, тааж хэлэх аргагүй сонин хачнаар дүүрэн хөлөг онгоц гэлтэй. Мөнгө хөрөнгө, алдар хүнд хоёр түүнийг улам бүр өрнөлтэй басхүү адармаатай болгож орхидог хэмээн манай нэгэн олны танил эрхэм хэлсэн нь үнэний ортой.

Энэ удаагийн “Гранд амьдрал” булангийн зочин бол жүжигчин Аглуу буюу СТА Л.Баттулга. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьястай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог. Гавьяатад тун ч ойрхон яваа ноён Аглуу нэгэнтээ өөрийгөө 6 хүүхдийн баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн амьдралынх нь баялаг, баян намтар түүхийн нэгээхэн хэсэг.
Түүний анхны гэргий В.Уянга хэмээх боловсролтой, эгэл даруухан бүсгүй байдгийг бид анхлан танд танилцуулж байна.

Жүжигчинд 2 охин, нэг хүү төрүүлж өгсөн энэ бүсгүй англи-испани хэлний орчуулагч мэргэжилтэй. Хувиараа орчуулгын төв ажилуулдаг амьдралаа, 3 хүүхэдтэйгээ хамт часхийтэл авч яваа хатагтай В.Уянга “Британика” нэвтэрхий толь дээр ажиллаж, мэдлэг, чадвараа гайхуулсан учраас энэ жил Хөдөлмөрийн хүндэт медаль авч энгэрээ мялаасан аж. Одоогийнх нь гэргий шиг олны өмнө гарах нь бүү хэл нялх биетэй байхад нь салж одсон нөхрийнхөө талаар хүртэл ганц үг газар гээдэггүй дэндүү даруу, дөлгөөн, бодь бүсгүй хэмээн түүнийг найз нөхөд нь амаа олохгүй магтацгаах юм билээ.
Эдний дундаас гарсан 3 хүүхдийн хоёр том нь охин бөгөөд 2005 оны үед В.Уянга бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад Аглуу одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Гурвын гурван хүүхэдтэй, тогтсон амьдрал дундуур нь орж ирсэн залуу жүжигчин бүсгүй Аглуу продакшнаасаа хувь эзэмшиж эхэлсэн үеэс эргүүлдсээр авч суусан хэмээх нэгэн ч байх юм билээ.


Юутай ч ноён Л.Баттулгад 2 алаг нүдтэй охин төрүүлж өгсөн жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүүгийн хүү найруулагч ………..тай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан хүүгээ аав дээр нь орхиод 2 дахь амьдралдаа хөл тавьсан билээ. Хамгийн сонирхолтой нь найруулагч …………..Драмын театрын хамгийн хөөрхөн, хамгийн авьяастай залуу жүжигчин, үзэсгэлэнт Хулан суусан нь нэг бодлын амьдралын эргүүлэг ч гэмээр, шоглоом ч гэмээр сонин тохиолдол. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг.

Жүжигчин Н.Оюунчимэгийн тухайд авьяаслаг жүжигчний дөч хэвийсэн насанд учирч, хоёр хөөрхөн охин төрүүлж өгөн, эрх дарх гэгчийг үндсэн утгаар нь хэрэгжүүлдэгАглуугийн хайрын бурхан нь. Дөрөө дарах насандаа шинэ амьдрал зохиож, хайрын баланд мансуурсан ноён Л.Баттулга ч өнгө жавхаа нэмж, уран бүтээлчийнх нь эр бяр ид тэгширч яваа. Эхнэр, өөрсөдтэй нь усны дусал мэт адилхан алаг нүдэн охидоо хөтлөн жинхэнэ од шиг алхдаг, гайхуулдаг тэд өмнөх, урдах амьдралыг нь эс тооцвол үлгэр жишээ, аз жаргалтай гэр бүлүүдийн нэг.
Анхны нөхөртэйгээ суухаасаа өмнө төрөлх Сэлэнгэдээ нэг залуутай хамтран амьдарч, үр хүүхэдтэй хүртэл болж амжсан жүжигчин Н.Оюунчимэг анхны хүүхдээ мөн л аав дээр нь орхисон хэмээх явган яриа байдаг агаад үнэн, худлыг бид нягталж чадсангүй.

Жүжигчин Аглуугийн тухайд анхны эхнэр В.Уянгаасаа 3, одоогийн эхнэр Н.Оюунчимэгээс 2, харин 6 дахь хүүхэд нь Дорнодод байдаг аж. Анхны гэргий В.Уянгатайгаа суухаас өмнө дотно харилцаатай байсан Дорнод нутгийн бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн бөгөөд өдгөө 15 настай том эр байдаг байна. Тиймдээ ч жүжигчин Аглуу 6 хүүхэдтэй баян аав хэмээн бахархдаг нь аргагүй.       
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025