Алдарт ”Үнсгэлжин” Монголд

Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжгийг энэ сарын 10-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

“Үнсгэлжин” балет нь Монголд 1972 онд Дуурь Бүжгийн Театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевийн хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавигдаж байжээ. Тухайн үед уг бүтээл цөөн тоглогдож, улмаар 1980-аад оноос хойш дахин тоглогдоогүй өдий хүрчээ. Энэхүү балетийг АНУ-ын Нью Йорк балет, Бостон балет компани, Чикагогийн Броадвэй театр, Лос Анжелес Хотын Театр, Канадын Торонто хотын театр, ОХУ-ын Москва хотын Большой театр зэрэг дэлхийн олон орны тайзнаа сонгодог, орчин үеийн ба хошин хэлбэрийн тавилттайгаар тоглогддог байна. 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025