Дэлхийн од Ivanka

Алдарт Trump-ийн гэр бүлийн талаар сонсоогүй хүн гэж бараг байхгүй биз. Тэгвэл Trump-ийн өв залгамжлагч Ivanka Trump өдий хүртэл хэр их хөдөлмөрлөж энэ амжилтанд хүрсэнийг мэдэх хүн ховор байх.

Ivanka Marie Trump нь 1981 оны аравдугаар сарын 30-нд New-York хотноо мэндэлжээ. 33 настай тэрээр Америкийн бизнес хатагтай, зохиолч, загвар өмсөгч юм. Дэлхийд данстай Вартоны Бизнесийн сургуулийг амжилттай дүүргэсэн тэрээр одоо өөрийн нэрийн гоёл чимэглэлийн цуглуулга гаргадаг. 

Түүний нөхрийг Charles Kushner-ийн хүү бизнесмен Jared Kushner гэдэг. Эхнэрийнхээ дэргэд ямагт хана мэт бат бөх зогсож чаддаг сайн туслагч юм. Тэрээр эцгийнхээ компаний ихэнх хувийг эзэмшдэг данстай нэгэн. Jared мөн “The New York Observer in Bedminster”-ийн эзэмшигч. Хосууд 2009 оны аравдугаар сард гэрлэсэн бөгөөд тэдний ууган охин  Arabella Rose 2011 оны долдугаар сард, бага хүү Joseph Frederick Kushner 2013 онд мэндэлжээ.

Ivanka Trump нь “Тrump”-компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажилладагаас гадна компаний үл хөдлөх хөрөнгө, зочид буудлын менежментэнд оролцдог чадварлаг бүсгүй юм.

Тэрээр тансаг сүрчиг, гутал, гар цүнх, гадуур хувцас, нүдний шил зэргийн цуглуулга гаргадгаараа алдартай. Мөн түүнийг  үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трампын охин гэдгээр нь хүмүүс анддаггүй ч эцэг эхийнхээ нэрийг барьж хүссэн зүйлээ хийнэ гэж санадаггүй. Харин өөрийн үзэсгэлэнт дүр төрх, ухаалаг байдал, эр зоригоороо амжилтыг олж авсан гэдэг. Үнэт эдлэлийн цуглуулга сонирходог бүсгүйчүүдэд чамин хийцтэй, гоёмсог, тансаг чимэглэлтэй хэрэглүүрүүдийг хүргэдэг юм.

Эх сурвалж: grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    Real beauty gedeg chin Ivanka Trump.Uzgelentei,uhaantai bolovsroltoi.
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • azmaa
    ataarhav
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025