Хэдхэн хоногийн өмнө хэсэг залуус “Бурхан Халдун” ууланд явж байсан өвөрмонгол залуусыг өвдөг сөхрүүлэн, зураг авсан явдал цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн. Тэдгээр залуусын эл үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Тэгвэл өчигдөр Хотын дарга Э.Бат-Үүл өвөрмонголчуудыг доромжилсон гэх залуусын өмнөөс Өвөрмонголын иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, уучлалт гуйсан тухай хэвлэлүүдээр мэдээллэжээ. Харин хотын дарга Э.Бат-Үүлийн энэхүү үйлдлийг шүүмжлэгчид олон байна.
Ингэхдээ нэг Монгол иргэнийг 200 гаруй хужаа нар нийлээд зодсон, Эрээн хотод хүний гарт амиа алдсан Монгол иргэдийн хэрэг ар араасаа гарч байхад Хятадын засгийн газар уучлалт гуйгаагүй. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл яагаад уучлал гуйсан тухай эсэргүүцсэн аж.

Тухайлбал Бодол Уншигч Инээмтгий Хүн гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч “Бат-Үүл минь Монгол хүн л юм бол Монгол хүнийхээ төлөө зүтгээч!!! Ард түмнээ, иргэдээ харж хандаж чадсангүй гээд ядахдаа Монголчуудаас уучлалт гуйгаач !!! Бат-Үүлээ” хэмээсэн байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)