Төрийн гурван өндөрлөгийг “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” халз мэтгэлцээнд дуудсан С.Жавхланг хэтэрхий ёс зүйгүй, бүдүүлэг загнаж байна хэмээн зарим нь шүүмжилсэн. Тэгвэл “Хамаг монгол”, Гал үндэстэн”, “Дархан Монгол” хөдөлгөөнийхөн нэгдэж ёс зүйгүй аашилснаа хүлээн зөвшөөрөн мэдэгдэл хийлээ. Энэ үеэр “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” халз мэтгэлцээнийхээ нэрийг өөрчилж "Ёс зүйтэй уулзалт төр түмний халз мэтгэлцээн" нэртэй болгосноо дуулгасан юм.
С.Жавхлан “Би та бүхнийг дуудаж бүдүүлэг ёс зүйгүй аашилснаа хүлээн зөвшөөрч байна. Бид буруу юм хийжээ. Тиймээс төрийн ордонд өөрсдөө очъё. Ёс зүйтэй хүлээж аваарай” хэмээлээ. Тэд дөрөвдүгээр сарын 06-ны өдөр ордонд орох зөвшөөрөл хүссэн гарын үсэгтэй хүсэлтийг урьдчилан хүргүүлэх юм байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)