
“Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан өчигдөр нээлтээ хийсэн “Анчин” киноны нээлтэн дээр тун сонирхолтой хувцаслаж ирэв. Экс нөхөр нь буюу жүжигчин Н.Ялалтын найруулсан тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Ш.Жавхлан хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон бүсгүй.Харин киноныхоо нээлтэн дээр тун зохимжгүй хувцаслалтаар стиь имижээ бүрдүүлж ирсэнд үнэнч фэнүүдийнх нь дунд халуухан яриа өрнөөд авна лээ.

Ажил хэрэгч хэрнээ шорттой хослол дээр хар трико өмссөн нь үнэхээр л содон харагдана лээ. Хэзээд хувцаслалт дээрээ муу үнэлгээ авч ирсэн жүжигчин бүсгүй маань улам л батлаад авах шиг боллоо. Уг нь бол шорт дээр трико өмсөхгүй гэх дүрэм байхгүй ч зохицолыг хамгийн түрүүнд бодож үзэх хэрэгтэй байсан юм даа Жавхаа минь...

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (87)