Тэрбумтан Ричард “Эх дэлхийн төлөө”

Британийн бизнесмэн, тэрбумтан Сэр Ричард Брэнсонийг алдарт “Virgin” группыг үүсгэн байгуулагч гэдгээр нь бид бүгд сайн мэднэ. Тэрбумтан Ричард өнгөрсөн бүхий л цаг хугацаанд  хандив, буяны үйлсд гар сунгаж байсан. Тэгвэл өдгөө Ричард “Байгалийн өөрчлөлт, дэлхийн дулаарлын хор нөлөөлөлийн эсрэг” нэгдэхийг уриалсан байна. 

Хойд мөсөн далайн мөс өвлийн улиралд хамгийн бага түвшинд хүртэл буурсан байна. Эрдэмтэд “хойд мөсөн далай аажмаар уур амьсгалын өөрчлөлтөнд орж ийнхүү далайн мөс хайлах болсон нь амьд зүйлсд туйлын сөргөөр нөлөөлдөг” хэмээн хэлсэн байна. Дэлхийн дулаарлаас үүдэн туйлын амьтад болох баавгай, далайн морь, оцон шувуу, далайн гахай зэрэг олон амьтны амьдрах нөхцлийн хувьд сөргөөр нөлөөлж байгаа юм. Байгаль орчин, эх дэлхийн төлөө таны оролцоо хамгийн чухал гэдгийг санаарай.

Эх сурвалж:Grandnews.mn

Б.Цэцэг

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025