Өнгөрсөн 4 сарын нэгээн!!!

Өнөөдөр инээдмийн баяр. Жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан хошин урлагийнхан хамтарсан тоглолт хийж, улаан хивсний ёслолын үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Ингээд сонирхолтой содон имиж, өвөрмөц хувцаслалт, загварлаг сонголтоор гоёсон хошин урлагийнхний өнгөрсөн жилийн улаан хивсний ёслолын ажиллагааг сонирхуулъя.   

 

Жүжигчин Отгоогийн “дардаггүй” даруулга

Хошиг урлагт өнгө төрх нэмж орж ирсэн Отгоо энэ удаад жин нэлээн нэмжээ. Түүний бүтээсэн дүр нь эгдүүтэй, өхөөрдөм гэдгээр бид андахгүй. Тэрээр улаан хивсний ёслолд их л анхаарсан бололтой. Даашинз нь зохисон ч нэг л зүйл анхаарлыг маань татаад авсан. Отгоо жин нэмжээ, ийм даашинз өмсөөд, дээрээс нь хар бантиктай дотуур хувцас нь харагдаад их л эв дүйгүй, шуудхан хэлэхэд болхи харагдаж байсныг нуух юун.

Одноогийн нуугаагүй хөл

Алаг нүдэн Одноог хувцсаа тохируулж өмсдөггүй гэдэг шүүмжлэл үргэлж дагадаг. Улаан хивсний үеэр тэрээр “манжатик”-тай цамцанд илүүц сувд зүүсэн харагдана. Гутлын тухай бас дуугүй өнгөрч чадахгүй нь. Ийм гутал их л этгээд, fashion биш л бол улаан хивсний сонголт бишээс гадна энгийн үед ч гэлээ хөлийг богино харагдуулдаг, монголчуудын хувьд “аваартай” сонголт. Гэхдээ энэ бол түүний л хэв маяг. Байнга л ийм гутал өмсдөг учраас юугаа ч ярих билээ.

Одноогийн охины Gaga туфль

Хошин урлагийн чадварлаг жүжигчин И.Одончимэгийн охин З.Номундарь Х-түц продакшнд харьяалагдах болсон. Улаан хивсний ёслолд түүний сонгосон даашинз нь хүзүүгүй мэт харагдуулж, биеийг нь их л барьж байгаа нь илт анзаарагдсан. Илүү хөдөлгөөн хийвэл урагдах вий гэмээр. Даашинзтайгаа өнгө дагуу гутал нь зохимж муутайн дээр яг л монгол, болхи Лэди Гага стиль. Лэди Гагагийн вкусээр хувцаслана гэвэл нэлээн их, бүр галзуу мэдрэмжтэй байж энэ солиотой хүүхний энд хүрнэ. Бусад тохиолдолд зүгээр л сармагчин төдий харагдана гэдгийг манайхан ер нь санаж явахад илүүдэхгүй болов уу. 

Зараа Ууганаа

Зуун зарааны зулзаганы нэг нь лав жүжигчин Ууганаатай адилхан царайтай байх. Үсээ хэт гельдсэн гэмээр түүний энэ төрх харахад л элэг авмаар. Урд жилийн “Гэгээн Муза” ёслолын ажиллагаанд зараа болчихсон явсан түүний имиж олон хүнээс like. Алиа хошин зантай Ууганаа стиль имижээ ч хошин болгоод амжсан байна шүү.

Аглуугийн эхнэрийн бүрэн тоног

Аглуугийн гэргий улаан өнгийг “шүтдэг” бололтой. Улаан торон даашинз нь зохисон ч түүний илүүц тоноглолууд нь нүдэнд өртөөд нэг л бишээ. Улаан хивсний ёслолд байдгаараа гангалах нь зүй ч гэсэн иймэрхүү илүү тоноглолууд хоорондоо “алалцаад” эзнээ гоё харагдуулах нь юу л бол.

О.Бат-Өлзий юунаас нуугдав?

“Гэгээ Муза” ёслол хүндэтгэлийн ажилгааны арын фронтод жүжигчин О.Бат-Өлзий зүтгэсэн бололтой. Их л нууцлаг байрлалд зураг дарах гэж хичээж байгаа бололтой түүний төрх яг тагнуул. Бутанд хярсан туулайг санагдуулам О.Бат-Өлзийн энэ поза тун хөгжилтэй агшин болон зурагт үлджээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Янжинлхам

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Хошин
    Хошин хувцаслацгаажээ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин
    goe bichjee,sanaa niilj bn.
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025