Жүжигчин Ж.Баясгалан кино урлагт гэнэт гарч ирсэн ч түүнийг жүжигчний хувиар биш хувийн уул уурхайн компаны эзэн "Баян" Баясаа гэх нэрээр танигдаад буй. Мэргэжлийн жүжигчин хэрнээ бизнесийн салбар луу урвасан "Баян" Баясаа сүүлийн үед дотны найз Амараатай хамт дэлгэцийн урлагт хүч түрээд буй.
Найздаа алтан аяга бэлэглэж бэл нүнжигтэйгээ харуулсан Ж.Баясгалан саяхан нээлтээ хийсэн "Марко Поло" киноны нээлт дээр гэргийн хамт хүрэлцэн ирсэн нь энэ. Түүний эхнэр Э.Мөнхтуяа гэх бүжигчин бүсгүй байдаг бөгөөд "Баян" Баясаад гурван хүүхэд төрүүлж өгсөн нэгэн. Төрсөн ч төрж тэлээгүй юм шиг гунхаж явдаг бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд явдаг Баясаагийн үзэсгэлэнт гэргий энэхүү үйл ажиллагаанд өмссөн зүүснээрээ ёстой л олны нүдийг хужирлах шиг болсон.

Хөлнөөсөө толгой хүртлээ цул брэндээр өвч гоёсон тэднийг хавь ойрынхон бүгд эргэж харсан гэж болно. Баян хүн яаж хувцасладгийг утгаар нь харуулсан хосуудыг зургаар сонирхоцгооё.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (81)