Гарьд П.Сүхбат таалал төгслөө

Монгол улсын гарьд, Монгол Улсын Гавъяат тамирчин П.Сүхбат өчигдөр зуурдаар таалал төгслөө. Тэрээр 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний бөхөөр олон жил хичээлэн барилдахдаа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Хар багаасаа Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигдсан гэдэг. Тэрээр эхнэртэйгээ Налайхын арван жилд байхдаа л үерхэж явсаар гэр бүл болж, хүү, охин хоёрын эцэг эх болсон байдаг.

Түүний спортод гаргасан амжилт олон. 1982 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга болж, улсын "Шандас" цол авсанаар бөх сонирхогчдын танил болж, 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртэж байв. Мөн 1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан, 1988 оны улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр начин цолыг 24 насандаа авч байсан ирээдүйтэй бөх гэгдсэн. Дараа нь 1993 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимэг, 1994 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимгийг хоёрдохоо авчээ. Түүнд 1994 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд цолыг нөхөн олгосон байна.

Тэр зөвхөн монголдоо төдийгүй гадаадад амжилт гаргаж байсан. Тухайлбал Гүрж , Иран улсад болдог "А" зэрэглэлийн тэмцээний мөнгө , хүрэл медаль. Дөрвөн жилд нэг удаа болдог Ази тивийн XI тоглолт 1990 онд Хятад улсад болоход аварга цол алтан медаль. 1989 , 1992 оны Ази тивийн аварга бөхөөр шалгарч байв.

Гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • 11111111
    ih saikhan engiiin hun bsan emgenelee ilerhiilie
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin
    Xarmsaltai yumaa... Saixan xun baisan yum... UMMAANIBADMIXUM
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • ttt
    gunee haramsaj bn
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин
    negen ikh LUU tengert halij dee,um maani bad mi hum
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025