Үргэлж хөшигний ард нууцлаг оршдог “Цаст”-ын Н.Баярсайхан энэ удаад кино театрт морилов. Эхлээд ганцаараа орж ирэхдээ хэвлэлийн дуран хараанд өртчихвий гэсэн шиг харж байна лээ. Удалгүй гунхсаар орж ирсэн нэгэн бүсгүйг хүмүүс төдий л анзаарсангүй. Бүсгүй “Цаст”-ын Н.Баярсайхантай зэрэгцэн сууж кино үзсэн бөгөөд ноён Н.Баярсайхан их л тухгүй өөр рүү нь чиглэх дуран бүрт эгдүүцсэн харц шидэлж байсан нь соньхон. Ойр хавийн бүх зурагчдын зургийг устган байж сая нэг юм тайвширсан ч бид зургийг нь дарж амжсаан.
“River sounds”-ыг анхны гэргийгээсээ салахдаа бэлэглэсэн гэсэн “шуум”-ны эзэн энэ ноёнтон хувийн амьдралаа, өөрийгөө ч тун ч их нууцалдаг. “Герман” Н.Баярсайхан тодотголт, нарийн тооцоотой, зарчимч хариуцлагатай чанараараа хүрээндээ алдартай түүний дагуулж яваа бүсгүй нэг харахад охин нь ч юм шиг, ихэд сэрэмжлэнгүй байсныг нь бодвол залуу гэргий нь ч юм шиг бүсгүй харин тэгтлээ дурангаас зайлсхийхгүй юм билээ.
Ямартай ч ноёнтон залуу гэргийгээ хэвлэлийнхэнд “гардуулчихсан” бол бид анхлан дурандлаа шүү. Нэг нууц задлахад эрхэм ноёнтон Эрүүл мэндийн яамнаас шинээр баригдаж буй Түлэнхийн төвийн ажлыг аваад байгаа юм билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (14)