СТА Д.Дашлхагва: ”Амьд хүмүүстэй харьцаж, амьд тоглолт үзээрэй”

УДБЭТ-ын хамт олон “Дэлхийн театрын өдөр”-т зориулан “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтоо өчигдөр өргөн барих тухай мэдээллийг хүргэсэн билээ. Харин тэдний толилуулах дараачийн уран бүтээлийн талаар сонирхон асуухад дараах хариултыг өгсөн юм. 

Дараачийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө сонирхуулаач? 

Үзэгчиддээ монгол ардын  гурав, дөрвөн шинэ уран бүтээлийг барьж байна. Удахгүй “Чингис хаан” хэмээх бүжгэн жүжгийг толилуулах гэж байна. Үүнээс гадна “Нойрссон гүнж”, “Ромео Жулетта” гэх мэт хүүхдийн балетуудыг толилуулна. Энэ нь театрын үйл ажиллагааны хугацаа, санхүүтэй холбоотой байдаг. Тэгэхээр тун удалгүй та бүхэндээ дараа дараачийн шинэ номеруудыг, шинэ жүжгүүдийг, шинэ драмыг сонирхуулах болно. Энэ тоглолтын дараагаар шинэ тавилтандаа орж эхлэх гэж байна.

Ямар уран бүтээлчид ажиллах вэ?

Цомнолыг н.Жамьяандагва гуай,  хөгжмийн зохиолчоор Б.Мөнхболд, найруулагчаар миний багш Д.Урианхай нар ажиллах бол би өөрөө найруулж дэглэх болно. Олон түмэн маань хүрч ирээд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ дэлгүүрээс авдаг шиг сонгодог уралгийн театрт ирээд сэтгэлийнхээ хүссэн зүйлийг олоосой гэж мөрөөдөж байна.

Зорин ирэх хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Бид бүхэн зурагт үзсээр байгаад энэхүү сонгодог бөгөөд амьд харьцаанаас холддог. Тэгэхээр хүмүүсдээ хандаж хэлэхэд бололцоо гаргаад хоол иддэг шигээ зав гаргаад театрт ирж амьд зүйл үзээрэй. Нэг л удаа амьдрах болохоор амьд хүмүүстэй харьцаж, амьд тоглолт үзээрэй гэж уриалмаар байна.

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025