Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд дэлхийн театрын өдөр тохиодог билээ. Харин манайд “Гэгээн муза” театрын шилдэгийг шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Ингээд өнгөрсөн жилийн “Гэгээн муза” наадмын зочдын сонин содон имиджээс сонирхуулж байна.
“Exclusive”
Алдарт “Гамлет” жүжгийн гол дүрийн гурван бүсгүй болох Уранчимэг, Ганцэцэг, Ганчимэг нар “Exclusive”- ийн дизайнеруудын даашинзаар ижилслээ. Гавьяат Урнаа жил жилийн Музагаар бүсгүйчүүдээс ялгарч чаддаг.
Миссүүдээс дутахааргүй сайхан биеээрээ гайхуулж мэдрэмжтэй сонголт хийдэг зангаа энэ жил ч тавьсангүй. Уран бүтээлийн хувьд тун ч ойр дотно Ганцэцэг, Ганчимэг нар ч гавьяаттай “Exclusive” гоёлоор ижилсэн нь гайхалтай харагдаж байлаа. Намхан нуруутай л болохоос эгч нараасаа ер дутахааргүй сайхан бүсгүйд тооцогддог Ганчимэг, Урнаа гавьяаттай алдарт Bottega Venetta брэндийн клачаар ижилсэн гоёжээ.
Үс засалтын хэв маяг
Жил бүр Драмын үзэсгэлэнт бүсгүйчүүд ёстой л эрвийх дэрвийхээрээ гоёж ирцгээдэг. Гоёлоос гадна үс засалт, мakeup тун чухал. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил тэд үсний хэв маяг, нүүр будалтандаа өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь харагдаж байна.
Хоорондоо ярилцаж тохиролцсон аятай хөөрхөн Хулангаас бусад нь бүгд үсээ шуусан нь анзаарахгүй байхын аргагүй. Ингэтлээ ижилсэх нь уйтгартай ч юм шиг...
Өнгийн парик
Алтлаг өнгөтэй парик, тод цэнхэр өнгийн дэрэвгэр даашинз жүжигчин бүсгүйг наснаасаа улам залуу цоглог харагдуулж байна. Энэ нь яах аргагүй улаан хивсний алдаагүй гоёл. Алтан шар өнгийг голлосон Цэнд-Аюуш хумс, make-up нь хүртэл алтлаг өнгөөр дүүрэн байлаа.
Хоцорч ирээд түрүүлж явсан нь
Гэгээн Музагийн дундуур хоцорч ирсэн Эрдэнэцэцэг хатагтай цагаа буруу харсан уу, гоёж гангалаад амжаагүй юу, ямартай ч сүүлдэж ирээд түрүүлж чимээгүй гарч яваа харагдсан. Түүний энэ өдрийн сонголт нил ягаан барби даашинз байлаа.
Гутал нь гоёлыг нь доош татсаныг эс тооцвол муугүй харагдаж байсан. Жил бүр тод өнгийн даашинзыг эрхэмлэдэг Эрдэнэцэцэг өнгөрсөн жил номин цэнхэр өнгийн даашинзаар гоёсон ч мөн л туфль нь гологдсон билээ. Гуталдаа анхаарвал зүйтэй биз ээ.
Хөөрхөн Хулангийн гоёл
Хөөрхөн Хулангийн өнөөдрийн гоёл ноолууран урт улаан даашинз. Улаан өнгө улаан хивсэн дээр сайн сонголт байдаг ч энэ удаад хөөрхөн Хуланд огтхон ч зохисонгүй. Тэгээд ч ийм даашинзан дээр хэзээ ч үсээ задгай тавьдаггүйг жүжигчин бүсгүй мэддэггүй л юм байх даа. Өнгө ижилсүүлэн том улаан ээмэг, бөгж нь ч гэлээ юу л бол.
Ногоон даашинз дээр үслэг эдлэл
Түүний номин ногоон өнгийн урт даашинз уг нь дажгүй сонголт. Харамсалтай нь үслэг эдлэлээр мөрөө давуулан нөмөрсөн нь төдий л зохимжтой сонголт болж чадсангүй. Нөмрөггүй байсан бол илүү энгийн харагдах байсан болов уу. Хагас боловсруулсан эл цайвар үслэг нөмрөг нь Баясгаланг улам намхан харагдуулж, царайг нь дарж байлаа.
Хамгийн сонгодог сонголт
Драмын залуу, сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин Отгонцэцэг энэ жилийн хамгийн сонгодог сонголтын эздийн нэг байв. Үс засалт, нүүр будалт гээд өөлөх юм алга. Угаас зураг авахуулах дуртай, поз ч авч сурсан Отгонцэцэг хаана л бол хаана зургаа татуулж, үдшийг зугаатай өнгөрүүлэх шиг.
Даашинзандаа тохируулан гарын бугуйвч, зүүлтээ зохицуулсан нь зохисон гэж ванлий. Улаан хивс, ёслолын ажиллагаанд ирснээ мэдэж мэдэрдэггүй манайзарим олны танил эрхэмсэг хатагтай, ноёдын нийтлэг алдааг Отгоо ч энэ удаа тойрсонгүй, дайрлаа. Телевизээр шууд яриа өгч байгаа хэрнээ бохь зажилж үзэгчдийн дургүйцлийг хүргэлээ.
Час улаан
Час улаан өнгөтэй урт улаан загварын дээлээр гангарсан хатагтай Оюундарь өнгөрсөн жилийн гоёлоо гүйцэхгүй байлаа.
Сувдын загалмай
“Мөрөөдлийн театр”-ынхан УДЭТ-ын дэд дарга Н.Сувд багшийгаа “Цагаан дарь” хэмээн мөргөж мэхийцгээсэн. Үсээ цайвар өнгөөр будуулж нас тогтсон имижээ тодорхойлох болсон Мандухай үндэсний хэв маягтай дээл үү, даашинз уу гэмээр стилийн дээлээр гоёж ирлээ.
Өнгө, загвар аль аль нь уйтгартай сонголт. Уг нь энэ хатагтайд нуруу туруу, царай зүс ёстой юм юм л байгаа харагддаг. Хэдий нас тогтсон ч гэлээ алдарт Алла Пугачева, Шер нар шиг гандан бууршгүй гоёмсог, хээнцэр байх боломж түүнд бий билээ.
Алдаагүй сонголт
Жүжигчин Одноо орчин үед моодонд ороод байгаа гэрэлтсэн торон даашинзаар гоёсон нь үнэхээр алдаагүй сонголт. Нуруу нь ил гарсан, гэрэлтсэн хамгийн секси, ялдам нь байлаа гэж.
Эх сурвалж: “Гранд сэтгүүл” №32
Сэтгэгдэл (7)