Airbook ХХК нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголын анхны онлайн тийз захиалгын Z24 веб системийг танилцуулж байсан билээ. Тэгвэл Z24 системийг улам сайжруулан дэлхийн зочид буудлуудын талаарх хүссэн мэдээллээ харах аппликейшнийг хэрэглэгчиддээ танилцуулж байна.
Энэхүү аппликейшний тусламжтайгаар дэлхийн 203 улсын 130,725 зочид буудлын мэдээллийг харах боломжтойгоос гадна хүссэн чиглэл, хүссэн үнийн сонголтоо хийн онгоцны тийзээ захиалах асуудлыг цогцоор нь шийдэж байгаагаараа давуу талтай.
Мөн тэд амьд захиалга гэх шинэ нэр томъёог гаргасан бөгөөд хайлтаар гарсан нислэгүүдийн үнээс илүү хямд үнийг харахыг хүсвэл амьд захиалга цэсийг ашиглах зориулалттай аж. Энэхүү цэс рүү орж нислэгийн мэдээллүүдийг бөглөн оператор луу илгээснээр 24 цагийн дотор нислэгийн хамгийн хямд үнийн саналыг хэрэглэгчдэд өгөх гэнэ.
Эх сурвалж Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна