Германы Germanwings компанийн “Airbus A320” онгоц Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны бэл орчим осолдож 150 хүн амиа алджээ. Тэдний дунд Германы алдарт дуурийн дуучид болох Maria Radner болон Oleg Bryjak нар явж байсан байна.
Дуурийн алдарт дуучид маань Исландад тоглолтоо хийгээд буцаж байсан бөгөөд хамт явсан зорчигч нараас амьд үлдсэн хүн олдоогүй байна. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Германы Канцлер Ангела Меркель албан ёсны мэдэгдэл хийж, маргааш Франц улсад очихоор болсон гэдгээ мэдэгджээ.


Эх сурвалж: www.mirror.com
Сэтгэгдэл байхгүй байна