Hello Kitty ба хувцас загварын зохицол

Японы алдарт загвар зохион бүтээгч Yohji Yamamoto болон хүүхэд бүрийн хайртай “Hello kitty” нар нэгдэхээр болжээ. Yohji Yamamoto бол Италийн загварын ертөнцөд цахиур хагалсан нэрт загвар зохион бүтээгч.

Тэрээр хувцас загвараа эмэгтэй хүний бие галбирыг ил гаргахгүйгээр зохион бүтээдгээрээ бусдаас ялгардаг ажээ. Харин Hello Kitty бол хүүхэд бүрийн дуртай тоглоом билээ. Бусдаас содон зүйл хийхийг эрмэлздэг загвар зохион бүтээгч Yamamoto нь энэ удаад Hello kitty-гийн дүрсээр чимэглэсэн цуглуулга гаргах гэж байгаа юм байна.

Тухайлбал, цамц, хүрэм, малгай, үүргэвч мөн утасны гэр гэх мэт. Энэхүү бүтээлүүд нь ямар ч хувцсанд гайхалтай зохицож чадна хэмээн үзэж байгаа юм. Hello Kitty-гийн зохицлыг харуулсан хувцас загвар ирэх долоо хоногт Токио хотод болохоор төлөвлөгджээ.

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025