Өдрийн дотор 45000 дуудлага, 4000 мессеж ирсэн дуучин

Төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаад буй МУГЖ С.Жавхлангийн үйлдэл, дугарч буй дуу хоолойг зөвтгөх хэсэг байхад буруушаах хэсэг бас байна. Тэрээр өөрийн гар утсанд хэдэн мянган хүнээс ирэх, дуудлага мессеж тасрахгүй байгаа хэмээж байсан юм. Тэгвэл түүний утсанд нэг өдрийн дотор 45000 дуудлага, 4000 мессеж ирж хавь ойрын хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан сурагтай.

С.Жавхлангийн дотны найз гэгддэг найруулагч Д.Галбаяр энэ талаар цахим хуудаснаа бичсэн байна. Харин үүнийг сонсож дуулсан цахим ертөнцийнхөн С.Жавхланг ирэх сонгуульд шууд гарах нь тодорхой боллоо хэмээн жиргэцгээж байна.

Эх сурвалж: Grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025