“Эр хүний 3 минутын жаргал”-ыг тооцоологч

Энэ эрхэм бол “Эр хүний 3 минутын жаргал эмэгтэй хүний 30 жилийн зовлон болно” гэдгийг бидэнд дэлгэцийн хэлээр үзүүлсэн найруулагч Гитлер Ганбаа шүү дээ. Одоо ч ярианы сэдэв байж, дахин дахин үзсэн ч нулимсаа барьж дийлдэггүй “Орхидос” түүний бүтээл. Энэ киногоороо хүний нэг удаагийн алдаа ямар их хор уршигтай байдгийг тэр харуулахыг зорьсон, зорилгодоо ч хүрсэн билээ.

Ингэхэд Ганбаа өвөл, зун хоногийн 24 цагийн алинд нь ч тэр энэ малгайнаасаа сална гэж байхгүй. Харин унтахдаа тайлдаг эсэхийг ёстой хэн ч эс мэдэх учраас ийн нэрийдсэн, нацист гэж. Гитлерийг шүтэгч эр “Цагаан шөнө”, “Өргөс”, “Тэнгэрийн андгай”, “Орхидос 1,2”, “Улаан дөрвөлжин” киног дэлгэцнээ гарган үзэгчдийн эчнээ танил болсон. Зохиолынхоо санааг өөрөө гаргаж нэрэн дээр нь хүртэл толгой гашилгадаг энэ эрхэм “Жүжигчиндээ атгуулчихсан найруулагч бол зүгээр л харьж амарсан нь дээр биз дээ” гэж шулуухан хэлдэг.

Үнэхээр ч сайн кино болох эсэх, жүжигчин сайн муу тоглох аль аль нь найруулагчаас шалтгаалдаг зарчим одоо бүдэгхэн байх болсон. Зөвхөн хэн нэгэн олны танил дүр, хөөрхөн царайтай модельд “чирэгдэн” рекламаар төөрөгдүүлж үзэгчдийг урхиддаг башир аргын эсрэг түүн шиг зоригтой дуугардаг хүн ховор биз. Хэв маяг, хийж байгаа уран бүтээлээрээ үргэлж “хашгирч” байдаг эрхмийн өвлийн содон гангараа, малгай хоёр яв цав нийцэж шүү.  Найруулагч хүн дэлгэцнээ уран бүтээл, хүмүүсийг найруулахаас гадна өөрийгөө ч зөв “найруулж” тодорхойлох чухал үзүүлэлт. Хэрвээ хамгийн стиллэг найруулагч гэдэг номинаци байдаг бол залуугаас Гитлер Ганбаа, ахмад үеэс “Боролдой” театрын Д.Мягмар нар яалт ч үгүй тодрох байлгүй. 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Гитлерийг шүтдэг юм бол шар хаданд л байх ёстой хүн байнашд
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025