“Увертюра”-гийн А.Шинээ хоёр дахь хүүгээ өлгийдөж авлаа

“Увертюра” хамтлагийн дуучин А.Шинэбаяр хоёр дахь хүүгээ өчигдөр өлгийдөж авсан байна. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн хэдий ч үе тэнгийнхээ болон мэргэжил нэгт  СУИС-ийн дуулаачийн ангид суралцдаг Э.Адъяасүрэн гэх бүсгүй хүү төрүүлж өгсөн баяр хөөрийг цахим хуудасныхаа найзуудтайгаа хуваалцжээ.

Тэрбээр “Хайрт минь 3.200 хүү төрүүлж өглөө. Үнэхээр сайхан өдөр байна. Болж өгвөл эхнэр лүү минь битгий залгаарай. Маргаашнаас мессеж бичээрэй” хэмээн өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ. Ингээд залуу хосууддаа аз жаргал хүсье.

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ийм сайхан эмэгтэйтэй гэр бүл болдог азтай залуу юмаа. Аз жаргал хүсье !
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025