”Гранд” дуранд

ХОББИ МАНДТУГАЙ! 

Монголын шайбтай хоккейн холбооноос хоккейн спортыг иргэдэд сурталчилж, хөгжүүлэх зорилгоор Төр засгийн болоод бизнесийнхний хооронд хоккейн шоу тэмцээнийг анх удаа зохион байгуулсан билээ.

Тэмцээнд улс төрийнхнийг төлөөлж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал оролцож хоккейн мастер гэдгээ батлан харуулаад авсан. Насаар хамгийн ахмад тэрээр багаа ахалж хэрхэн уран гулгаж, “гооль” оруулдагийг уран яруу харуулав. Эрхэм гишүүний энэ нууц авьяасыг харсан эсрэг багийнхан болоод багийнхан нь тун чиг бахархаж байна лээ.

Юун нэгээ хөлсөө дуслуулан аахилж уухилан сагс тоглож, хүнд төмөр өргөдөг боди улс төрчдийн хажууд жинхэнэ улс төрч хүний сонгодог спортыг Р.Амаржаргал онож сонгосон байх юм гээч. Дашрамд шивнэхэд спортын амт, чанарыг зэрэг мэдрүүлдэг хоккейн спортоор багаасаа хичээллэж ирсэн нь түүнийг хөдөлгөөний дутагдал болоод элдэв янзын өвчнөөс өвч бүрэн хамгаалдаг гэсэн. Хобби мандтугай!  

ИХ АВАРГА ЭХ НУТАГТАА АЙЛЧИЛСАН НЬ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сумогийн Их аварга М. Даваажаргал гэр бүлийн хамтаар эх орондоо саатаж Хөдөлмөрийн баатар болоод буцсан хоёрдугаар сар хамгийн үйл явдал дүүрэн сар байлаа.

Гэргий нь хамтаар хүрэлцэн ирсэн нь харж, баясах нэг сэдэв байсан. Хакухо М.Даваажаргалын авааль гэргий Саяако Вада анх удаа Монголын үндэсний хувцас буюу дээл өмсөж олны өмнө гарч ирсэн нь энэ тохиолдол байж болох юм.

Үргэлж кимоно өмсдөг байсан тэрээр Японоос ирэхдээ энгийн курткаар гоёсон бол Их аварга нөхрөө шагнал гардах тэр агшинд ийн хувцаслаж ирсэн нь Монголчуудад сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. 

ЖИН НЭМЭХГҮЙН ТӨЛӨӨ БҮСЛЭНЭ ЧИГ, ДҮҮЛНЭ ЧИГ!
Жин нэмчихлээ, “жим” орохоос гэсэн хүмүүс л цахимаар нэг байна, цаана чинь. Бас болоогүй ээ өөртөө биш буузанд хамаг буруу чихэж, жин нэмсэнээ өмөөрсөн байх юм. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэдэг энэ.

Гэтэл зарим сэргэлэн сүйхээтэй улс байна. Цагаан сараар цатгалдан мяраалахаас сэргийлсэн тэд хоёр давхар бүс бүсэлчихсэн маадгар алхаж явна. Нэг биш хоёр давхар бүсээр бүсэлсэн энэ эрхмийг надаар хэлүүлтгүй Монголын ард түмэн бүгд таньж байгаа биз. Жингээ хэрхэн яаж барихаа бүжигчин хүн болоод ч тэр үү их хялбархан бодож олсон байна.


Болоогүй давхар бүстэй хэрнээ янгир ямаа шиг хашаа дүүлж явааг нь харахгүй юу. Бодвол буузаа шингээх бас нэг арга юм болов уу? Бусдаар байнга ингээд дэггүйтээд байдаггүй байлтай, ноён С.Сүхбаатар гуай. Гавьяат бүжигчинээс сурч, суралцах юм их байна аа, байна.

ЦАГААН САРЫН ОНЦЛОХ МЭНДЧИЛГЭЭ
Цагаан сарын билэгт сайн өдрүүд дуусаагүй үргэлжилж буй энэ өдрүүдэд МАН-ынхан уламжлал ёсоороо гишүүд болоод дэмжигчидтэйгээ дундаа орон золголтоо хийлээ. Жилийн жилд хамгийн ахмадаараа УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ахайтан ууц хөндөж, золголтыг албан ёсоор эхлүүлдэг жамтай.

Гэтэл энэ жил ууц хөндөхөөсөө өмнө хурсан олонд бэлэг дэмбэрэлтэй сайхан үг хэлэхдээ зочид руу хутга харуулан ийн мэндчилсэн юм. Үгээрээ биш, үйлдлээрээ зочдыг ундууцуулаад авсан эрхэм гишүүний энэ үйлдэлд эвгүйцсэн зарим зочид ам амандаа элдэв янзын таамаглал дэвшүүлж шивэр авирхийж харагдсан. Ийн Д.Дэмбэрэл гишүүн оны “онцлох мэндчилгээ”-ний эзнээр шалгарав. 

ОДООХОНДОО ТАНИГДАХ БОЛОМЖГҮЙ КАКҮРЮҮ М.АНАНДЫН ГЭРГИЙ
Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж 71 дэх Их аварга цолтон болсон Какүрюү М.Ананд сар шинийн өмнөхөн Гавьяат тамирчин болж залуу гавьяатуудын тоог нэгээр нэмсэн. Шагнал авах үед гэр бүлийнхэн болоод тун удахгүй нярайлах гэж буй гэргий  Д.Мөнхзаяа нь ирж баярыг нь хуваалцлаа.

Ирээдүйн их аваргын гэргий болох Д.Мөнхзаяагаас хэрэгт дуртай сэтгүүлчид хэдэн сартай вэ, хэзээ ирсэн бэ зэрэг асуулт асуухад “одоогоор хариулах боломжгүй” хэмээн хариулт өгч хурсан олны анхаарлыг татаад авна лээ. Үүнийг сонссон хажуу хавийнхан нь “одоохондоо танигдах болоогүй байгаа 71 дэх аваргыг гэргий” гэж хошигноцгоож байсан юм. 

ШАР ОРДНЫ Sexy girls!  


Шар ордонд ороход дресс-кодонд нэлээд өндөр шалгуур тавьдаг. Жинсэн өмд, оготор банзал гээд хориглосон заалтууд УИХ-ын гишүүдэд ч хамааралтай. Гэвч зарим улс төрч эмэгтэйд энэ шалгуурууд үйлчилдэггүй бололтой. “Бенз” хочит УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хатагтай ордонд мини юбка өмсөж ирснээр эрэгтэй гишүүдийнхээ анхаарлыг татаж “sexy girl” хочтой болсон.


Тэгвэл энэ удаад “sexy girl”-ын эгнээнд дахин нэг гишүүн элслээ. Хувцаслалтандаа үргэлж алдаа гаргаж, нойл үнэлгээ авч байдаг Ц.Оюунгэрэл олон нийтийн газар гуя хасаа ил гаргасан богино юбка, хар трикогоор гангарч мөн л хурсан олны анхаарлыг татаад авсан юм. Олон нийтийн газар хэрхэн биеэ авч явах ёстойг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэгийн хувцаслалт дээр жишээ аван хэсэгтээ халуухан яриа өрнүүлж, хатуу шүүмжилсэн ч, ангийнх нь охид үгийг нь тоож сонсдоггүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

ДЭЭЛ ҮҮ, БҮС ҮҮ? 

Сүүлийн үед хүүхнүүд дээл гэхэд дээл биш, даашинз гэхэд даашинз биш, эрлийз сонин хувцсаар гоёж орчин үеийн үндэсний дээлний шинэ трэндийг үзүүлэх болжээ. Дээлийнхээ хэв загварыг дагаад бүс нь хүртэл ийн өөрчлөгдсөн байх юм.

Өмссөн хүнээс нь асууж лавлахад “бүс шиг харагдаж байгаа хэдий ч дээл л гэсэн үг” гэх хариулт өгнө лээ. Дээл үү, даашинз уу гэж эргэлзэж тээнэглзэж байх хооронд үндэсний дээлний хэв маяг уг үндсээрээ хувьсан өөрчлөгдөж байгаа нь энэ мэтээс харагдах болов. Бүс гэхээр бүс биш, бүчлүүр гэхээр бүчлүүр биш юм зүйлээр гэдсээ боож ирсэн энэ үл таних бүсгүй энэ сарын хамгийн сонин содон, сонирхол татсан үндэсний дээлтэй хүн байлаа. 

ҮНЭТЭЙ МАШИН, ҮСЭРХЭГ НӨМРӨГӨӨ ГАЙХУУЛНАА ГЭЖ!
Нэг унасан унаагаа ямар ч сэвгүй олон жил унаж, хавь ойрынхоо хүмүүсийг амыг ангайлгаж, нүдийг орой дээр нь гаргасан хүн бол Амараа. Ингэхэд үнэтэй машин, үсэрхэг хүрмээрээ Амараа хэдэн жил гоёх бол? Хэдэн жил аархах бол?  Ёстой тааж мэдэшгүй. 


Амараагийн алдарт улаан буюу хас тэмдэгт улаан Бенз түүний алдрын замналаа эхлүүлэхтэй зэрэгцэн түүний төмөр хүлэг болж өдийг хүрч иржээ. Угтаа бол уг машины анхныхыг түүний анхны бүсгүй Бөртэ-Үжин хэмээх бүсгүй Амараад бэлэглэсэн гэдэг.

Түүнийгээ тэрээр 2 жилийн өмнө сольсон. Сольсон Бензэндээ шилдэг үсэн нөмрөгөө намирууланхан суухдаа манай дуранд өртсөн нь энэ. Бензээ сольсныг бодвол нөмрөгөө ч солих цаг орйтож буйн шинж юм болов уу?

Н.ОНОНГИЙН ЭХНЭР ОНЦГОЙРОХЫН УЧИР!

"Х-ТҮЦ" продакшны алаг нүдэнгүүдийн нэг жүжигчин Н.Ононгийн гэргий Сарансүх хэзээд хэвлэл мэдээлэлийнхэнд харшилтай. Хаана ч явсан нөхрөөрөө халхавч хийж олон нийтийн газар Н.Ононг онигоонд оруулдаг заншилтай.

Энэ удаад бас л тэр зуршлаа давтлаа даа. Тодруулбал, Н.Онон эхнэрээ олны нүднээс нуув. Олон нийт өнгөц харахад өнөөх хошигнодогоороо хошигнож байна уу гэлтэй. Гэтэл үнэн байлаа шүү. Тэр эхнэрээ нуух гэж ийм үйлдэл хийдэг болжээ.

Нүүр нүдэндээ мэс засал хийлгээд ийм зан авир гаргадаг юм уу гэхээр бусдын адил л царайтай харагдах юм. Олны танил хүний эхнэр гэдгээ улам бататгахын тулд ингэж онцгойрдог юм болов уу, эсвэл? Уг нь онцгойрох хүн нь эхнэр нь биш, Н.Онон л  баймаар. 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • arai ch dee
    demberel hamgiin teneg ni blaa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • bolor
    yun surtei hunii ehneriig haraadag yum manai setguulch nertei teneguud denduu uvaigui sejgiin shuu dee tegeed durguitsdeg bailgui dee
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    тххххх
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • xxx
    zssssss ene onongiin ehner yu we matar.n awgai chn od ymuu yu yen lalar chn
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025