
Албан тушаалыг гуйгаад эс олдвол гуядаад авч болно. НАМЗХ гэж амбицлахын дон шүглэсэн хийрхүү хэдэн нөхдүүдийг нэгтгэдэг “малгай” бий. Гэхдээ бас яг юу хийдэг яадаг ийдэг нь тодорхойгүй атлаа нуль рекламны пауз JCI-ийн хажууд арай нийгэмд ажил нь хүртээлтэй юм даа. НАМЗХ-ны үе үеийн ерөнхийлөгчид ирээдүйд улс төрд том албанд очдог. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ дээр хаяглагдсан энэ албанд суухыг хүсдэг хүн нэг бус байх. Тэгвэл өнгөрсөн шинэ жилийн “Алтан сарнай” наадмын үеэр нэг сонин зүйл болжээ. Тухайн үед хэн ч анзаараагүй гээд л бодчих. Юу гэвэл наадмын урилган дээр “Ерөнхийлөгч Н.Номтойбаяр” гээд дурайтал биччихсэн байсан байна. Уг нь мань эр үүрэг гүйцэтгэгч нь байсан юм л даа. Сэргэлэн нь л хоолоо олж иддэг хойно Л.Оюун-Эрдэнийг эзгүйд боломжийг төгс ашигласан байгаа юм чинь.

Сая тэтгэвэр, цалингийн зээлийн хүү гэсэн хүмүүсийн хамгийн эмзэг сэдвийг хэн хөндсөн билээ? Н.Номтойбаяр. Энэ мэтчилэн хэрэгтэй газраа зөв дуугараад зөв алхам хийчихээд байх болсон Н.Номтойбаяр одоо л жинхэнэ улстөрч болох нь уу дээ. Аз хүү байвал ёоз хүүгээр цохих л хэрэгтэй. Ингэж мад тавиулсанаа Л.Оюун-Эрдэнэ мэдээ ч үгүй л явж байгаа даа, аягүй бол ...
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)