Эротизм ба оршихуйн мөн чанар

Яагаад ч юм хаврын гэгэлгэн, сэвэлзүүр салхитай энэ өдрүүдэд хүн бүрийн сэтгэлд догдлол, дурлал хайрын дуу уянгалж байгаа гэдэгт эргэлзэх ч юм алга. Хэрвээ харин ийм сэрэл мэдрэмж таньд төрөхгүй байвал та “но”-той хүн гэсэн үг шүү. За за наргиа байлаа. Гэхдээ наргианы наян хувь гэдэг. Хайр бол хүний мөн чанар юм гэж дугаарын маань зочин, яруу найрагч Р.Эмүжин онцолсон. Жигтэйхэн янаг тачаангуй шүлэг найргаар Монголын утга зохиолд хаврын салхи шиг сэвэлзэнхэн ороод ирсэн энэ эмэгтэй эротик имижээрээ ялгуун. Тийм биз. Тэр үүнийг оршихуйн мөн чанар гэсэн. Санал нэгдэхээс өөр аргагүй. Сонгодог урлагийн маань буланд хүртэл айхтар эротик бүтээл орж таарсан. Хорьдугаар зууны дүрслэх урлагийн томчуудын нэг, реализмын эцэг, амьдрал хийгээд оршин буй бүхнийг гоёл чимэггүйгээр, бодит үнэнээр нь урлагт дүрслэхийг уриалагч Густав Курбегийн намтар, уран бүтээл хэт баяны учир өмнөх дугаарт багтаагүй, энэ дугаарт үргэлжилж буй билээ. Түүний “The Origin of the World”” хэмээх зураг энгийн хүн харахад болхи, бүдүүлэг, порнографи гэхээр. Гэтэл Курбе амьдралын эх булаг, үүсэх шалтгааныг урлагаар дамжуулан илэрхийлсэн нь тэр. Ингээд л яагаад ч юм цаанаас зохион байгуулсан аятай энэ дугаар маань эротизмээр амьсгалсан, хүмүүний мөн чанарыг магтан дуулсан дугаар болчихлоо. Ядаж байхад дуран авайн өмнө нүцгэлж, гоо биеэ гайхуулсан монгол бүсгүйчүүд хүртэл энэ дугаарын нэг шигтгээ болсон байдаг байгаа. Юм гэдэг ийм л сонин байдаг нь жам ч юм уу. 

Дугаарыг удирдсан М.Саян

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025