О.Амгаланбаатар: УНЖУУРГАТАЙ БОЛГОНЫ УУХ ШАЛТАГ БИШШҮҮ!!!

Тун удахгүй “Содура” киногоор үзэгчидтэй уулзах гэж буй жүжигчин О.Амгаланбаатар цахим хуудсандаа ийн бичжээ. Шинэ залуу үеийн төлөөлөл болсон авьяаслаг залуусын нэг түүнийг чадварлаг жүжигчнээс гадна үзэл бодлоороо олонлогоос ялгардаг нэгэн гэлцдэг нь оргүй үг биш бололтой. Түүнийхээр Цэргийн баяр ийм учиртай гэнэ шүү.

94 жилийн өмнө энэ өдөр Монголын малчин, адуучин,лам гээд энгийн иргэдээс бүрдсэн 400 гаруй цэрэг Хятадын байнгын бэлтгэлтэй морьт цэргийн 25-р дивизийг Хиагтаас хөөн гаргаж эх орондоо тусгаар тогтнол, элгэн түмэндээ хэдэн зуун жил мөрөөдсөн эзэн байх эрхийг авчирч байжээ. Энэ бол 3 сарын 18-ны өдөр!!!

Гэнэт солгойръё. Манайхны шоколад, цэцгэнд бялуурч ач холбогдол өгдөг 3 сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Энэ баярын гол утга нь сайхан эх хүн, бүсгүй хүн, удам залгах охин үр гэдгээ санаж сэрэх л санагддагийн. Эхчүүддээ баярлаж талархсанаа чин сэтгэлээсээ хэлнэ. Үүний хариуд эх хүн бас ийм хүндтэй үүрэгтэй гэдгээ ухамсарлана, улам хичээнэ. Ирээдүйд ээжүүд болох охидууд ч энэ баяр даган дуурайллыг дагуулна. Ээж шигээ л ийм хүн болнодоо гэх...,

Тэрэн шиг тэмтрээд үзэхэд тэр доороо юмтай хүмүүст ч гэсэн 3 сарын 18 бол эр хүншүү гэх итгэлийг олж авах, ааваасаа, ахаасаа, өвөөгөөсөө, өвөг дээдсээсээ, алга дарам газрынх нь төлөө амиа зольсон эр цэргүүдээсээ үлгэрлэх, эр хүн байхын үндэс суурийн зах зухаас олж мэдрэх ОНЦ ач холбогдолтой баяр байх учиртай. Гэтэл нэг муу унжуургатай төрцөндөө эрдэж ууж идэх маань ихдээд байдаг тал бийшүү. Энхийн энэ цагт хүн бүр хил манаж, хэн нэгнээс газар шороогоо өмөөрөн дайтах шаардлага гарах ч үгүй.

Харин эр хүн шиг эр хүн байж гэр орноо айлын дайтай авч явах, алсын бодолдоо 3 сая хүн амаа аль нэг улсад уусган шингээчихгүйн тулд өөрөөсөө өмөрч тасарсан үр хүүхдэдээ үндэсний соёл, өвөг дээдсийн генээ хадгалж явах хатуу захиасыг ухаанд нь уяж өгч чадвал л эр хүн хэмээн өөрийгөө тооцож энэ баярыг тэмдэглэвэл зохилтой.

Японы Самурайн түүх бол бидний эрт галавын эцэг өвгөдийн түүхтэй харьцуулахад их ямххан соёл, ядмагхан түүх. Гэвч өнөөдрийг хүртэл эр хүний бахархал болгон өвлүүлэн үлдээж чадсан нь хариуцсан ажлаа цалгардуулбал амиа эр хүний ёсоор бүрэлгэдэг хатуу ч гэмээр үйлээс нь харагддаг. Энэ дэг жаяг, ёс уламжлал, өвөг дээдсийнхээ захиасыг өв уламжлуулах үндэсний бодлого л манайд дутаад байнашүүдээ. Эцэг нь хүүгийнхээ ухаанд нь багаас нь захиас хийж, их задраад байвал ширүүн үг, ширэн бүсний амтыг хааяа мэдрүүлдэг байх нь тэр гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхээс тэс ондоо юм.

3 сарын 18 эрчүүдийн баяр байх учиртай. Үүргээ ухамсарлах, үнэт зүйлээ эрхэмлэх жилдээ тохиох ганц өдөр... Бүстэй төрсөн хүүхэддээ бүтэн нэрээ өргөж явахын учрыг, эр хүн хэмээхийн мөн чанарыг, эцэг өвгөдийн бахархам түүхийг энэ өдөр дахин нэг сануулаарай. Эрчүүдийн баярын мэнд хүргэе!!!

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    za bs arai ch dee ym helj yrihaa bolitson ymuu zuw l ym helsen bn shd uugaad zodoldood ywdag l bzdee chi l ter hem hemjeendee bai archaagui har bugs mn
    2015 оны 03 сарын 19
  • Zochin
    Zuv sanaatai mundag zaluu uma.Zaluuchuud maan bugd iim bgaasai da
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Duu huu chinii iim yum surgaj yaridag nas bish. Yum uzsen ochnoon saihan erchuud duugaraagui baihad tom tom yum bitgii duugarch bai. Hun hem hemjeendee baih shig saihan yum baihgui.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
    • Зочин
      za bs arai ch dee ym helj yrihaa bolitson ymuu zuw l ym helsen bn shd uugaad zodoldood ywdag l bzdee chi l ter hem hemjeendee bai archaagui har bugs mn
      2015 оны 03 сарын 19
  • Zochin
    Mundag zaluu yum geech. Zagvar umsugch yum hoino tsarai turhunduu erdsen hooson tolgoitoi amitan gej bodoj bailaa.Mundag zaluu yum bna ene chinii hen negnii helsen ugiig huulaad tavichaagui l bol ...
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • lll
    gue yahavaa bas gej heliidee
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • уншигч
    Одоо Вов л гэедээ. бас мэдүүштэй хэлсэн байна
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025