
Таван жил үерхсэн залуухан амрагаасаа сүр дуулиантай салж байсан “3 охин”-ны Х.Ану хэсэгтээ баян боссын хүүтэй нэр холбогдож байсан цаг саяхан. Үе мултарсан амраг Энх-Амгалан гэх энэ залуугаас бие давхар болж төрүүлэх үгүй дээрээ тулж хэсэгтээ шуугиан тарьж байсан Х.Ану энэ явдалаас хойш нялх амрагаасаа салсан гэлцдэг.
Түүний дараахан УИХ-ын гишүүн П.Батхүүгийн том хүү Б.Ганхөлөгтөй хөтлөлцөн өдрийн хоол, үзвэр үзэх, агаар салхинд гарах зэргээр манай дуранд хэд хэдэн удаа өртсөн. Гэвч үерхэлээ ихэд нууцалсан хосуудын харилцаа тийм ч гүн байгаагүй юу жилийн дараа Б.Ганхөлөг сэтгүүлч бүсгүйг сонгож тэдний романс дууссан.
Өдгөө “Bloomberg” телевизийн мэдээний хөтлөгч Дэлгэрмаатай хамтын амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Анугийн экс Б.Ганхөлөг эцсийн шийдвэрээ гаргасан үгүй нь тодорхой биш байгаа. Тэгвэл залуу амрагтайгаа завсарлага авсан дуучин Х.Ану хуучин найз залуу Энх-Амгалантайгаа эргэж нийлсэн талаар шар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Ямартай ч залуу амрагтайгаа эргэж нийлж, дахин амьдрал эхлэх үү, үгүй юу гэдгийг ёстой цаг хугацаа харуулах байхдаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)