Дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололт, технологийн дэвшлийг ашигласан, Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлагуудыг шингээсэн, улсдаа тэргүүлэх зэргийн болон гадаадын хөгжингүй оронд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч мэргэжилтэнүүдтэй, үйлчлүүлэгчийн тав тух, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан нэгэн эмнэлэг нийслэлд шинээр үүд хаалгаа нээлээ. Энэ бол Монгол Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг юм.
Нотолгоонд суурилсан, эрсдэлгүй, чанартай цогц үйлчилгээндээ Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг арга туршлагуудыг өөрийн улсын иргэдийг эрүүл мэндийн хэрэгцээнд тохируулан нутагшуулахаар ажиллаж байгаа анхны нэгдсэн эмнэлэг болж байгаагаараа онцлог юм.
“Урьдчилан сэргийллэлт, эрт илрүүлэлт, эдгэрэлт”-ийг гол зорилго, зорилтоо болгосон Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг нь:
Японы Sysmex брэндийн бүрэн автомат аналиизатор, аппарат, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лаборатори,
Компьютерт томограф, хэт авиан оношлогоо, дижитал рентген, уран дуран зэрэг хамгийн орчин үеийн оношлогооны аппарат бүхий дүрс оношлогооны тасаг,
Зөвөлгөө өгөх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх 9 кабинет,
Орчин үеийн шийдэл бүхий VIP өрөө болон дотроо душ, ариун цэврийн өрөөтэй хэвтэн эмчлүүлэх тасаг,
Япон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу бүрэн тоноглож, засаж тохижуулсан өдрийн эмчилгээний тасаг,
Үндэсний хэмжээнд тулгамдаад буй эрүүл мэндийн асуудал болох бөөрний архаг эмгэгтэй иргэдэд зориулж Японы Nipro, Doreson брэндийн давхар болон дан эмчилгээний аппарат бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нарийн мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтан дор бөөрний эмгэг, бөөрний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлүүлж, үйлчлүүлэх гемодиализийн тасаг,
Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн, баталгаатай эм тариа, эмнэлгийн хэрэгсэл бүхий эмийн сан зэргээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ.
Мөн эдгээрээс гадна иргэд, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шүд, эмэгтэйчүүд, хүүхэд, уламжлалт эмчилгээний кабинетуудыг нээн ажиллуулж байна.
Мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай, улсдаа тэргүүлэх зэргийн болон гадаадын хөгжингүй оронд мэргэжил дээшлүүлсэн эмч, сувилагчдаар багаа бүрдүүлсэн “Улаанбаатар Мед” эмнэлэг нь ажиллагсдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс Япон улсад 4 ээлжийг сургалтанд хамруулжээ. Мөн тус эмнэлэгт Монгол улсын нэр хүндтэй профессоруудын баг зөвлөх юм.
Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны дэвшлийг хослуулсан талст цахилгаан давтамж бүхий Ultralign G2 төхөөрөмжийг Монгол улсын хэмжээнд анх удаа Улаанбаатар Мед эмнэлэг ашиглах болсноороо давуу талтай юм. Энэ төхөөрөмж нь нуруу нугас дагасан мэдрэл, үе мөч, ясны болон булчингийн янз бүрийн өвчнийг ямар ч зовиургүй эмчилдэг дэлхий нийтийн эмчилгээний аргачлалд “Хувьсал” хийсэн цоо шинэ технологи юм.
Мөн дүрс оношлогооны тасагтаа: Японы Toshiba брэндийн компьютер томографийн аппарат суурилуулан тархи, цээжний хөндий, нуруу нугас, цуллаг эрхтэн болон үе мөчний зургийг чанарын өндөр түвшинд оношлох боломж, нөхцлийг бүрдүүллээ.
Америк-Хятадын хамтарсан хамгийн сүүлийн үеийн 4D хэмжээст бүхий “хэт авиа оношлогооны аппарат”-аар Улаанбаатар Мед эмнэлэг нь Монголд анх удаа судасны тодосгогч бодистой шинжилгээ хийх ба зүрх судас, хэвлий болон аарцаг, хөх, бамбай булчирхай болон бусад цуллаг эрхтэнг дүрсийн өндөр түвшинд оношилж, ургацаг болон хавдрын хатуу зөөлөн чанарыг тодорхойлох Sono Scape брэндийн S40 аппаратыг ашиглаж байна.
Улаанбаатар Мед эмнэлэг нь Японы Фүкүяама нэгдсэн лабраторитой албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд Японы өндөр, нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг оношлогоо, зөвөлгөө өгөх, шаардлагатай тохиолдлолд нарийн шинжилгээг Фүкүяамагийн төв лабраторид илгээж оношийг нарийвчлан тогтоолгох, Япон улсад үргэлжлүүлэн эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буйгаараа хамгийн чухал ач холбогдолтой юм.
Ийнхүү дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, чадварлаг эмч ажиллагсадтай хамгийн ая тухтай орчныг бүрдүүлсэн Монгол Японы хамтарсан “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт шинээр үүд хаалгаа нээлээ.
Манай хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, Улаанбаатар Мед эмнэлэг
Утас: 7611-0055, 7611-5500
Веб: www.ubmed.mn
Е-шуудан: info@ubmed.mn
FB хаяг: www.Facebook.com/ubmed/.mn
Сэтгэгдэл (15)