“Making the band” шоунаас төрөн гарсан охидын хэд хэдэн хамтлаг бий. Тэгвэл тэдгээр хамтлагуудын нэг болох “Anemone” үүсгэн байгуулагдсан цагаасаа л хэл амны бай болж ирсэн гэхэд болно. Түүнчлэн тус хамтлагийн ахлагч болсон хэн бүхэн хамтлагаа орхидог уламжлалтай гэхэд болмоор ч юм шиг. Юу гэхээр хамтлагийн ахлагч н.Онон гарсны дараа Х.Жулдыз нь ахлагч болсон ч, мөн л хамтлагаа орхисон билээ.
Өдгөө хамтлагийн ахлагчаар хэн нь хариуцаж байгаа нь тодорхой бус байдаг. Тэгвэл тус хамтлагийн ахлагч байсан Х.Жулдыз гадаадад сурч байгаа гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Гадаадад сурч байгаа нь үнэн юмуу гэлтэй хааяадаа зурганд өртчихдөг Х.Жулдиз ямар мэргэжлээр хаана сурч байгаа нь тодорхой бус. Анх олонд танигдахын тулд алдар нэртэй хүнтэй нэр холбогдож хэсэгтээ хэл ам татлаад авсан нь түүний карьерыг өсгөсөн гэж болно.
Ямартай ч тэрбээр аварга А.Сүхбаттай нэр холбогдож хэсэгтээ шуугиан тарьсаны дараа өөрөө тэрхүү мэдээлэлд хариулт хийж “Би тэр хүнийг чинь таних ч үгүй. Тийм бөх байдгийг ч мэдэхгүй” хэмээн ярьж бүр ч онигоонд ороод авсан. Хариуд нь их аварга “Ядарсан ч нэг муу казак хүүхэнтэй орооцолдохгүй шүү. Тэр одоо дуулдаг юмуу, яадаг юм бэ” гэж хатуухан үг дайгаад явуулсан байдаг. Харин аваргын үнэнч фэнүүд “Аргагүй л дээ. Монгол биш Казак үндэстэн болохоор” хэмээн яриад авсан шүү. Хамгийн сүүлд гэхэд тэр нэгэн үйл ажиллагаанд ирэхдээ оддын өвчин туссанаа баталж нүүр нүдээ нуусан ч сортоотой сэтгүүлч дурандаа буулгаж амжсан байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (22)