Тэд бол эгч дүүс. Дуучин Ч.Ану таван хүүхэдтэй айлын том охин билээ. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй тэрбээр тун халамжтай сайн эгч. Охин дүү нар нь өсөж том болон эгчээсээ дутахгүй сайхан бүсгүйчүүд болжээ.

Дүү Ч.Уянхолбоо нь бөө бол, бага дүү Ч.Номинхолбоо нь Royal академид суралцдаг. Эгч дүү нараа ямар ч үед урамшуулан дэмжиж үлгэр жишээ болдгын жишээ тэдний ихэр юм шиг гоо сайхан төрхнөөс харагдаж байна. Нэг айлд ийм хөөрхөн цэцэг шиг зүс гоо охидууд төрнө гэдэг ген сайтайнх биз. Гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдалдаа анхааран хэзээ ч хааш яаш байдалтай харагддаггүй нь Ч.Анугийн урлаг хэмээх их айлд хөл тавьснаа чин сэтгэлээсээ хүндэлдэгийн илрэл.

Эгчийнхээ энэ сэтгэлийг охин дүү нар нь ч үлгэрлэн авч “Анугийн дүү” хэмээн хэн ч харсан төгс сайхан харагдахаар биеэ авч явах аж. Тэд алкохол хэрэглэж шөнийн клубээр барагтай бол зочилдоггүй. Том эгч нь нөхөр, хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч буй бол удаах дүү Ч.Уянхолбоо нь ч мөн хань үр хүүхэдтэй болсон.

Харин Ч.Номинхолбоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтой үерхдэг гэдгээ олны нүднээс нуугаагүй. Залуу охин гэхэд найз залуу нь хар тамхины хэрэгт холбогдон шүүх хуралд орох гэж байхад ч ичиж эмээлгүй, нүүр буруулалгүй олны өмнө очиж уулзсан билээ. Тэдэнд гоо сайхан төрхөөс гадна эмэгтэй хүний нинжин сэтгэл, бусдыг хайрлах хайр байдаг учраас ийм үзэсгэлэнтэй харагддаг бизээ. Үзэсгэлэнт эгч дүүсийн зургийг та бүхэнд сонирхуулж байна.




Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (18)