
Н.Энхбаяр анхныхаа ачийг төрж байхад аавынд байсан түүхтэй. Гэвч тэрээр нарсанд байсан ч анхныхаа ач охиндоо аль хэдийнэ нэр олчихсон байсан гэнэ лээ. Ийнхүү ачаа аавынд байхдаа өвөө болсоноо дуулангуутаа л Тара гэх өвөрмөц нэр хайрласан Н.Энхбаяр ноёнтон тун гүн утгатай нэр өгсөн гэдэг.

Тара гэдэг нь санскрит утгатай үг бөгөөд цагаан дарь эх гэсэн утгатай ажээ. Энэ нэрийг дуулсан хадамууд нь Н.Энхбаяр ноёнтонг Солонгосыг хэтэрхий бишрэн шүтэж Солонгосын охидын хамтлагийн нэр өглөө хэмээн анх дургүйцсэн гэдэг. Дараа нь учирыг нь олж хужирыг нь тунгаасаны эцэст маш их таалагдсан гэнэ шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна