Кардашианы хүүхдийн үнэтэй хэрэглэл

Реалити шоугаар олны танил болж, шоу бизнест амжилттай яваа Кардашианы гэр бүлийнхэн дахин нэг шинэ бренд бий болгожээ. Тэд өөрсдийн бяцхан хүүхдүүдийнхээ нэрээр хүүхдийн хувцас хэрэглэлийн бүтээгдэхүүн гаргаж эхэлээд удаагүй байгаа билээ.

Уг хүүхдийн хувцасны коллекцид 0-5 насны хүүхдийн унтлагын хувцас, өмд цамц, гоёлын даашинз, хослол зэрэг багтаж байгаа аж.  Эдгээр хувцаснууд 15-30 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа юм байна.

Тэгвэл өөрийн гэсэн хүүхдийн брэндийн дэлгүүртэй Кардашианы хүүхдийн хувцаслалтыг Шарон Осбоурн шүүмжилсэн байна. Тэрээр одуудын хувцаслалтыг гамгүй шүүмжилж ирсэн нэгэн бөгөөд Норт Уэстны талаар шүүмжлэл хэлсэн байна. Кардашиан охиноо үргэлж тас хараар хувцасладаг. Учир нь хүүхэд гэгээлэг өнгөтэй хувцас өмсөж байж гэрэл гэгээтэй байдаг юм. Тийм болохоор хүүхдийн гэгээн бүхэн тас хар өнгөтэй зохицохгүй бас зохимжгүй харагддаг хэмээн шүүмжилжээ. Харин Кардашиан энэ бүхэнд ямар ч хариулт өгөөгүй байна.

 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    Bi bas yag tegj bodoj bsan yum kk
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин
    үнэн шүү. хүүхдэд гэрэл гээгээтэй хувцас л гоё харагдана
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025