Мөрөөдлийн болзоо & Fashion

Сайхан сэтгэлтэй, наргианчаас эхлээд дэлхий дахинаа алдартай, домог болсон эрчүүдтэй учрах мөрөөдлийн болзооны улирал эхэллээ.  Та цаг хугацаагаар аялж Жак Николсонтой учран Студи 54-т танго бүжиж, Стив МакКүйний мөрийг түшиж, Али МакГравтай усанд сэлэхэд бэлдээрэй.  Эсвэл таны фантази ертөнцийн болзоот залуус Харри Стайлс, Питбулл нарын поп одод, хувийн нисэх онгоцныхоо дэргэд тань руу инээмсэглэнэ гээд төсөөл дөө.

 Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш. Ингээд “Vogue” сэтгүүлийн 12 сэтгүүлч хэнийг мөрөөдлийн болзоот хархүүгээрээ сонгож, хаана болзохоо, юу өмсөхөө хуваалцсаныг сонирхъё. Хэнтэй, хаана болзож, тэгэхдээ чухам юу өмсөх бол? 

1: Жак Николсонтой 70-аад онд

Студи 54-ийн шалан дээр танго бүжиж, Оскарын наадмын дараах үдэшлэгт оролцож, гартаа хатуухан сархад барьж энэ тэрүүгээр хэсч, ододтой уулзах болзоо. Энэ болзоонд бие барьж, галбир гаргасан, богинохон, ер нь Анжелика Хюстонрхуу хувцаслана.

2: Пол Ньюмантай кинон дотор биш гал тогоонд нь

 

Жүжигчин эрийн хувийн байшин дахь болзоо. Тэр оройн зоог бэлдэнэ. Магадгүй органик хоол байх.

Fashion: Арын цэцэрлэгийн үдэшлэгт тохиромжтой унасан материалтай даашинз, хөдөөний чинээлэг айлын эзэгтэйг санагдуулам үсний даруулга сонгоно.

3: "Баасан гарагийн үдшийн гэрэл" кинонд Тейлор Китчийн бүтээсэн Тим Риггинстэй

Мэдээж болзооны орчин хөлбөмбөгийн тоглолт. Санаа зоволтгүй бүсгүй минь, энэ удаад гайхалтай тоглогч, спортын хорхойтнуудын супербаатар залуу талбайд биш чиний дэргэд "тоглоно". Тоглолтын дараа ордны ойролцоох зоогийн газарт оройн хоол идэж, юм ууцгаана.

Fashion: Техасын нэрийн хуудас болсон хэв маягийг харуулбал ямар вэ. Сайхан жийнс, хүзүүтэй ноосон цамц өмсөж хөлдөө сандаал жийгээрэй.

4: Реппер Питбулл

“Ноён 305”-ын тухай ярьж байна шүү дээ. Энэ болзоог нарлаг Миами, Өмнөд эрэгт сэтгэл хөдөлгөм юу хийж болох вэ? Түүгээр төсөөл. Ноён Дэлхийг эзэгнэгч, түүний хатагтай хоёр.

Fashion: Ямар нэгэн содон зүйл өмсөх ёстой. Тод өнгийн цэцгэн хээтэй хувцас сонгож, ирээдүйн сайн сайхны үрийг суулгавал ямар вэ?

5: Жюд Лоу "Авьяаслаг ноён Риплей" киноны Дикие Гринлиф

Мэдээж энэ дүрээс хүний амь хөнөөх дон, тэнэмэл харц зэргийг хасна. Бүхэл өдрийг гадаа, нарны гэрэлд өнгөрүүлж, буйд жижигхэн зоогийн газарт зоог бариарай. Гайхалтай болзоогоо бүхэл үдшийн турш бүжиглэж үргэлжлүүлнэ үү. 

Fashion: Энэ болзоонд жинхэнэ хатагтай шиг хэрнээ, биеийнхээ зарим хэсгийг ил гаргасан хувцас зохимжтой. Бүр тодруулбал дөрвөлжин хээтэй богино цамц, жийнсэн банзал. Харин хөлдөө далайн эргээр алхахад тохиромжтой бүчгүй сандаал сонгоорой.

6: Стив МакКүйн

Усан сангийн дэргэд зөөлөн буйданд тухалсан болзоо. Усан сангийн дэргэд нэг хүнд зориулсан зөөлөн буйданд хоёулаа тухлах болзоо гэдгийг сана. 

Fashion: Америкийн жүжигчин Али МакГравын өмссөн бэлхүүс өндөртэй  усны хос хувцсыг өмсөөд ямар ч үед шүүрээд гарч болохоор, биед тухтай том цүнх сонгохыг зөвлөж байна.

7: Маш царайлаг, маш авьяаслаг найруулагч Марк Дюпласс

Найруулагч залуугийн ажлыг сонирхож /индие рок хөгжмийн тухай баримтат киноны зураг авалт/, дараа нь хятад хороололд  шар айрганд дэвтсэн оройн хоол зооглоно.

Fashion: Болзооны хувцаслалт тэр чигтэй сонирхогчдын киноны гүнжийг санагдуулам байна. Өөрөөр хэлбэл хэн ч харсан цочирдом секси даашинз эсвэл эрэгтэй маягтай даавуун хувцас дээр муужгай өсгийт гутал, томдуу хэрнээ сайхан эсгүүртэй хүрэм мөн болзоот бүсгүйг үнэ цэнэтэй харагдуулахуйц дотуур хувцастай байвал зохимжтой.

8: Эван Петерс. Хөгжилтэй, ухаантай, бага зэрэг өвөрмөц, дээр нь маш өхөөрдөм залуутай

Ууланд авирна. Петерийн бүтээсэн “Америкийн аймшигт түүх”-ээс эхлээд ихэнх нь дүр нь хүнд хэцүү, эмх замбараагүй байдаг.  Тэрээр хотын дэгжин эрчүүдээс ялгаатай, зэрлэг байгальд амрах дуртай. 

Fashion: Мэдээж байгальд амрах учраас спортлог төрх бүрдүүлнэ. Энгийн сул цамц, цэцгэн хээтэй сунадаг хиймэл даавуун өмд, сул майк дээр хамгийн чухал нь тэс өөр хэв маягтай, урт оосортой, хөндлөн үүрч болохуйц тод цүнх.

9: Гийом Кане франц жүжигчин, найруулагч

La Cigale Récamier зоогийн газарт soufflé зооглохоор Дэлхийн хайрын хотод болзоот залуутайгаа очно.

Fashion: Намуу цэцгэн хээтэй, эсвэл график дүрслэлтэй хуниастай даашинз Парисын нэг үдэшт яг тохирно.

10: Олон сая охид хөвгүүдийн шүтээн, One Direction хамтлагийн гишүүн Харри Стайлс

Болзоо тайзнаас эхэлж, хувцас худалдаж авахаар дуусна. Тоглолтын үеэр тайзны арын амьдралтай танилцсаны дараа танд болзоогоо хэрхэн үргэлжлэхийг шийдэх хоёр сонголт байна. Хувийн онгоцонд нь суугаад Парис, Токиогийн хаашаа нисэхийг шийдэх. Хаана газардахаас шалтгаалж Septime зоогийн газарт нэлээн орой үдшийн зоог барих, эсвэл өглөөний цайны өмнө Японы загасны захад очих.  Баячуудын зугаа цэнгэлээ Нью-Йоркийн Dover Street дэх Rose Bakery-д шоппинг хийж үргэлжлүүлээрэй.

Fashion: Бүсгүй Стайлсийн стилиэр хувцаслах нь зүйтэй. Энгийн пудволк, хар хүрэм, скинни хар өмд, кет.

11: Догшин авиртай Франц жүжигчин Луи Гаррель

Залуу насаа мэдэр, чөлөөтэй бай. Метроны буудлын хүрдэн хаалган дээгүүр үсэрч ор, кино театрын хүнгүй танхимд лонх дарс бариад ор, киноны дараа хол байсан ч гэр рүүгээ алх. Дурлалдаа умбаж яваа хүмүүст үүнээс өөр юу хэрэгтэй гэж.

Fashion: 1960-аад оны хэв маяг болзоот бүсгүйн донж.  The Dreamers кинон дээрх шиг гэмгүй сээтгэнэсэн хувцас. Мөрөө л гарга,схарин бусдыг нь хумь.

12: “Legends of the Fall” кинонд Брэд Питтийн бүтээсэн Тристантай болзъё

Мянган цэцгийн баглааг цацаад орхисон юм шиг цэцэгт талд үнсэлцэх болзоо. Алтан шаргал үстэй, эрх чөлөөт ковбой залуутай болзох тул та хонгорхон, гайхамшигтай харагдах учиртай.0

Fashion:  Мөргүй, тансаг, ягаахан даашинз өмсөж, “тэнгэрт тулам” өндөр өсгийт жийнэ. Мэдээж мөрөөдөл учраас бид ямар ч өсгийт дээр өтгөн өвсөн дунд ч “асуудалгүй” алхаж чадна.

Эх сурвалж: “Vogue” сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025