Мария Антуанетийн шуусан засалтаас, Лоу Дойллоны хөнгөн долгио хүртэл

Нүүр царай, бие галбир нь бүх дэлхийн эмэгтэйчүүдтэй адилхан хэрнээ  Франц эмэгтэйн яагаад биднээс нэг л ялгуун байдаг юм бэ? Тэдний зүйрлэшгүй дур булаам байдлыг тодорхойлоход нүүр царайнаас нь илүү давтагдашгүй үс засалт нь бүх цаг үед онцгой байж, чухам үс нь биднээс илүү гоо, хөөрхөн харагдуулах нууц байсаар иржээ.

Тэдний  натурал, энгийн бүтэцтэй үс ямар ч хичээл зүтгэл, ажиллагаа шаардлагагүйгээр сайхан төрхийг бүрдүүлдэг. Тийм ч учраас дэлхийн олон орны эмэгтэйчүүд Керолайн де Магрэгийн эсвэл Парисын загварын долоо хоногт очсон бараг бүх франц эмэгтэйчүүдийнх шиг долгионтой /ороож унтсан юм шиг/ үстэй болохын тулд олон янзын багаж төхөөрөмж ашиглаж байна.

Гэхдээ францчуудын үс үргэлж ийм энгийн, аятайхан байгаагүй юм. Тухайлахад Францын хатан хаан Мария Антуанетийн олон төрлийн үс засалтуудаас хамгийн алдартай нь түүний шуусан үс.  Үсний стилист Леона Агути эрхэм дээдсийн хүсэлтийн дагуу  шуумал үсэнд олон тооны чимэг зүүлт нэмсэн энэхүү маш хүнд үс засалтыг гаргаж ирсэн нь тухайн цаг үеийн дээдсийн үс засалтыг тодорхойлж байсан түүхтэй.

Бидний нэрлэж заншсан тайрмал үс засалт Францад 20-р зуунд өргөн дэлгэрсэн нь энгийн үс засалтыг хүсэмжлэх байдал, мөн Арабын хатан хаан Шехерезадагийн тухай балет дэглэсэнтэй холбоотой байлаа. Энэхүү бүжгэн жүжигт араб бүсгүйчүүдийг тайрмал үстэй, үндэсний хувцастайгаар дүрсэлжээ.  Загвар зохион бүтээгч Коко Шанель энэхүү тайрмал загварыг 1916 онд өөртөө зохицуулан, авч хэрэглэсэн ч Франц болон Ромын католик шашны гэгээнтэн Жанна д’Аркыг энэ загварын эхийг тавьсан гэж болно.

Брижит Бардо, Катрин Денев нарын 1970-аад оны мэдрэмжийг эргэн авчирсан үсний засалт /нүдний өнцгийг өргөсөн хар хүрээлэгчтэй хоршино/ болон Франсуаза Ардигийн төрөлхийн шулуун үс, дух дарсан богино үс нь дэлхий дахинд амирлангуй гэсэн стилийн долгионыг тараасан гэж болно. Мөн Парисыг төрөлх хотоо гэж ярьдаг Жосефин Бейкер, Карла Бруни нарын хар элгийн бүсгүйчүүд ч мөн франц үс засалтыг дэлхийд сурталчилж яваа.

Харин өнөөдөр Лью Дуллион, Клеманс Поэзия нар зөвхөн генээр удамшдаг долгионтой үсээрээ гайхуулж, тэднийг дуурайж үсээ долгионтуулсан хүүхнүүдийн ачаар хуурай шампунийн бизнес цэцэглэж байна.Ингээд та бүхэнд Эдит Пиафаас эхлээд Одри Тоту хүртэлх Франц эмэгтэйчүүдийн бүх цаг үеийн хамгийн шилдэг үсний засалтын зургийг толилуулъя.

Эх сурвалж: grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025